Говь-Алтайн Засаг дарга өөрийнхөө зурагтай усыг худалдаанд гаргалаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 10

 

 

Говь-Алтай аймаг цэвэр усны тухайд хамгийн асуудалтай газар гэхэд хэлсдэхгүй. Тиймээс аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч  саяхан "Эрүүл Ус" төслийн нээлт хийжээ. Тэрээр төслийн хүрээнд иргэдэд 500 төгрөгөөр зарагдаж байгаа хуванцар савтай усан дээр өөрийнхөө албаны хувцастай ганган зургийг хэвлүүлсэн нь иргэдийн дургүйцлийг хүргэж байгаа бололтой. 

Говь-Алтай аймагт түүхийн дурсгалт, үзэсгэлэнтэй газрууд олон бий. Тиймээс өөрийнхөө зургийг хэвлүүлж байхаар нутгийнхаа байгалийн үзэсгэлэнт газруудын зургийг хэвлүүлэхгүй хэмээн зарим иргэд бухимдаж байгаа аж. Мөн  орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр өөрийнхөө сонгуулийн сурталчилгааг хийж байгаа гэх хүмүүс ч байна.  Ямартай ч Алтайчууд эрүүл ус уух бүртээ Засаг ноёныхоо зургийг харж байх бололтой.

С.САРУУЛ

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх