Тусламж цуглуулагч нэртэй луйварчид

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 12

Хэдхэн жилийн өмнө “Танайд хоноё” нэврүүлгийн хөтлөгч Г.Алтантүрүү элэгний өвчтэй, ядруухан амьдралтай Б.Тунгалаг гэдэг бүсгүйд туслах аян өрнүүлсэн. Тэр үеэр монголчууд бид бие биедээ ямар их хайртай, өрөвч нинжин сэтгэлтэй, хүн чанараа гээгээгүй ард түмэн юм бэ гэдгийг хүн бүр яс махандаа тултал мэдэрсэн. 

Түүнээс хойш янз бүрийн байдлаар хандив, тусламж гуйх хүмүүсийн тоо урьд урьдынхаас илт нэмэгдсэн байх. Сүүлийн жилүүдэд манай улсад интернэт хөгжиж, цахим ертөнц хүчээ аваад байгаа. Тэр хэрээрээ хүмүүсийн нэрийг барьж, бусдаас тусламж гуйгчид олширчээ.

Солонгосын Инчён хотноо болсон Азийн наадамд оролцсон Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийнханд туслах аян гэж өрнөснийг хүн бүхэн санаж байгаа байх. Шигшээ багийн тамирчдын ихэнх нь зээл аваад явсан юм билээ. Гэхдээ тамирчид өөрсдөө огт хандив энэ тэр гуйгаагүй.

Хэсэг хүмүүс л сайн дураараа тийм аян өрнүүлсэн байх хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж байсан. Тиймдээ ч өнөөх тусламж нь эзэндээ очоогүй, тав тавдахгүй, арав аравдахгүй мөнгө төгрөг хүмүүс хохироод дууссан байх. Дахиад өөр нэг жишээ татъя. Ч.Мөнгөдалай гэдэг залуу унадаг дугуйгаар 1000 км аялаад ирсэн. Түүнийг ирсэний дараахан фэйсбүүк хуудсаар “Ч.Мөнгөндалайг аялж явах хооронд нь гэрийг нь хулгайч нар ачаад аваад явчихаж. Түүнд тусалцгаая” гээд баахан аян өрнүүлсэн.

Овоо хэд хоног тийм зар явсан юмдаг. Хүмүүс ч өрөвдөөд, гэртэй болгоё гээд хандив энэ тэр өгч байгаагаа бичиж байсан. Гэтэл Ч.Мөнгөндалай өөрөө сүүлд нь “Би гэрээ алдах нь алдсан. Гэхдээ аяллаар явахаасаа өмнө алдчихсан юм. Одоо нэг найзынхаа хажуу өрөөнд амьдарч байгаа. Ямар ч хандив энэ тэр гуйсан удаа байхгүй” гэж мэдэгдэж байсан. Тэгэхээр мань хүний нэрийг бариад хэсэг нөхдүүд, эсвэл хэн нэгэн их, бага хэмжээгээр мөнгө олсон болж таарах гээд байгаа юм.

Энэ мэтээр жишээ дурьдаад байвал хандив гуйгчдын цөөнгүй хувь нь луйвар хийгчид болж таарах гээд байгаа юм. Өнөө цагт цахим ертөнцөд “тэр маань өвдлөө, ийм ч хавдартай боллоо. Гадаадад эмчлүүлэх боломжтой юм байна. Эмчилгээний зардал нь тэдэн сая. Туслаач, хандив өгөөч, ганц ч болов мессеж бичээч” гээд дансны болон гар утасны тусгай дугаар тавьсан зар дүүрэн байгаа.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх