Валентин гэж хэн бэ?

Бусад ・Нийтэлсэн: Хөхөө 2015 02 сар 13

Жил бүрийн энэ баяраар цэцэг, чихэр болоод онцгой бэлгүүдийг хосууд бие биедээ өгч, ариун хайрын сэтгэлээ илчилдэг. Харин энэ 2-р сарын 14-ний өдрийн Гэгээн Валентины баяр хэмээн нэрийддэг билээ. Тэгвэл Гэгээн Валентин гэж хэн бэ? Түүх сөхөж үзвэл...

--- * * * ---

3-р зууны үеийн Ром хотноо Валентин хэмээгч нэгэн лам байсан. Гэтэл тэр үеийн захирагч хаан Claudius II ганц бие эрчүүд гэрлэж, эхнэр хүүхэдтэй болсноос цэрэг болсон нь дээр хэмээн тооцжээ. Тиймээс тэрээр энэ талаар хууль гаргаж. Харин сайхан сэтгэлт Валентин лам дурлалт хосуудын нууцаар адисладаг байсан аж. Энэ хэрэг нь илэрч, хаан ч ламыг цаазалсан бөгөөд үүнээс хойш Валентин ламын дурсгалыг хүндэтгэн уг баярыг нас барсан өдрөөр тэмдэглэдэг болжээ. 

--- * * * ---


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх