Японы хэвлэл: Ёкозунагийн жудаггүй тэднийг Монгол руугаа буцахыг шаардая

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 15

Capture    Өчигдөр их аварга Хакухо М.Даваажаргал сумогийн ертөнцөд 33 дахь удаагаа түрүүлж дээд амжилт тогтоосноосоо хойш анх удаа эх орондоо ирлээ. Түүнийг битүүний өдөр буцахаас нь өмнө Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олгоно гэх мэдээлэл бий.

Энэ бол М.Даваажаргалын олон жилийн хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийг Монголын ард түмэн, төр үнэлж буй хэрэг. Монголын хүү Японы сумогийн оргилд хүрсэн нь бидний сэтгэлийн ийн хөдөлгөж байна. Харин энэхүү амжилт япончуудын хувьд уур бухимдал төрүүлж байгаа нь баттай харагдах болов.

Японы өдөр тутмын томоохон мэдээллийн сайт www.nikkan-gendai.com-д Асашёрю, Хакухо мэтийн амжилтаар бардамнагч бүдүүлэг монголчуудыг сумогийн ертөнцөөс хөөх хэрэгтэй гэсэн утга бүхий нийтлэл хэвлэгджээ. Нийтлэлийг сийрүүлэн хүргэе.

“Хакухог Сумогийн холбооноос уучлал хүссэний дараа Асаршёорю түүний бүдүүлэг байдлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэрээр “шүүгчдийн тухай гомдлоо хүчтэй хэлэх хэрэгтэй, хүчирхэг бөхчүүд л энэ алдааг сайн хэлэх хэрэгтэй.  Сумогийн холбооны илд болон япончуудын буруутгалыг буцааж барих хэрэгтэй” хэмээн олон нийтийн сүлжээ сайтад бичсэн юм.

Ёкозунагийн үед муур, нохой шиг байсан хэдий ч Асашёорю Хакухог дэвэргэн ийнхүү өмөөрч байгаа нь монголчуудын ёс зүйгүй байдал хэрээс хэтэрснийг харуулж байна.

Шүүгчдийн зөвлөл түүнийг жижиг зүйл дээр шүүмжлээгүй. Хакухо тэднийг арьс өнгөөр ялгаварлагч гэж хэлсэн. Тэрээр сэтгүүлчдэд ярилцлага өгөх үедээ дахин барилдуулсан тухай асуухад “Хүүхэд ч хараад хэн давсаныг нь төвөггүй хэлчихэж чадахаар барилдаан болсон. Үүнээс би сэтгэлдээ сэвтэй үлдэж байна. Арьсны өнгө ямар нэгэн хамаагүй шүү дээ. Магэтэй хүн бүр дохё дээр гараад япон зүрхээр л барилддаг” гэж хэлсэн. Үүний төлөө ерөнхийлөгч түүнийг хатуу шүүмжилж шийтгэхийг шаардсан. Тэрээр Сумогийн холбооноос уучлал хүсэж шоу хийсэн хэдий ч гол асуудал ёс зүйгүй монголчуудад л байна. Түүний уулчлал чин сэтгэлийнх байгаагүй нь гэмшихгүй байгаагаас нь мэдэгдэнэ.

Гэтэл тэрээр саяхан бөхчүүдэд хүндэтгэл үзүүлдэг Kokugikan нэртэй арга хэмжээг HakuHo-hai нэртэй болгонд хүргэжээ. Учир нь Хакухо энэ үеэр маш ихээр архи уусан байна. Хакухо эрүүл мэндийн шалтгааны улмаас хэд хэдэн удаа чөлөө авч байсан удаатай.  Хаана уух нь зохимжгүйг хэлэхээ байхад эмчилгээнийхээ курсыг эхлэхийн өмнө ингэж уух нь ухаантай хүний үйл биш. Ёкозунагийн эрхэм чанар эдгээр монголчуудад байна уу?.

Шинжоши сүмд болсон хүлээн авалтын үеэр Хакухо “Би танай үйл ажиллагаанд ирснээр ихээхэн орлого авчирч байгаа. Энэ бол бөхчүүдийн хувь ч халаас дүүрэн мөнгөтэй болох төгс хүлээн авалт” хэмээн ярьжээ.

Энэ бол тэднийг монгол руугаа хурдан буцахыг шаардах цаг болсныг харуулж байна гэжээ.


Дэлхий нийт япончуудыг маш хүлээцтэй, ёс зүйтэй ард түмэн хэмээн хардаг. Гэтэл энэхүү нийтлэлийг уншвал тэд үнэхээр монголчуудын гаргасан “том том” алдааг хүлээн зөвшөөрч чадахгүй байна уу? Эсвэл монголчуудын амжилт тэднийг ингэж ёс зүйгүй бичтэл нь их бухимдуулж байна уу? гэж асуухад хүргэж байгаа юм.

Д.Идэр
www.24tsag.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх