“Хип хоп ХЭЛХЭЭ" тоглолт Шинийн 2-нд болно

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 02 сар 16
 

   

"Хип хоп" урлагийг шимтэн сонсдог залуусдаа нэгэн сайхан мэдээг дуулгая. Хоёрдугаар сарын 20-нд буюу Шинийн 2-нд "Хип Хоп ХЭЛХЭЭ" нэгдсэн шоу тоглолт болохоор товоо зарлалаа. 

Тус тоглолтонд 1998-2015  оны хооронд уран бүтээл туурвиж ирсэн үе үеийн хип хоп хамтлаг, дуучид оролцож өөрсдийн хит дуугаараа хүрэлцэн ирсэн фэнүүддээ ая дуугаа өргөж нэгэн үдшийг доргио өнгөрүүлэхээр зэхжээ.

Уг тоглолтонд “Дайн ба энх”, “Ice top”, “Digital”, “Хоёр хүү Гавана”, "Мон Та Реп", "Мөнхийн реп" хамтлаг оролцох бөгөөд залуусыг байлдан дагуулж буй Реппер Gee, Desant, Ice-man, Баавар, Цэцэ, Нөлөө, Эгшиглэн, Dj Chin, "Улаан туг", "Peace dance crew" бүжгийн хамтлаг зэрэг уран бүтээлчид оролцох юм.

Хип Хоп урлагт хайртай, үнэнч фэнүүдтэйгээ Шинийн 2-нд буюу энэ сарын 20-нд  UB palace-ийн  концертын их танхимд 19:00 цагаас уулзацгаая. Тасалбарын үнэ 15000 төгрөгөөр зөвхөн тоглолтынхоо өдөр худаалдаанд гарах нь ээ.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 91770000, 91780000 утаснаас лавлах боломжтой.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх