Сар шинийн бэлгэнд Тавантолгойгоо өгөх нь үү

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 16

Уламжлалт ёс заншлаа хадгалж үлдэхийн тулд монголчууд сар шинэ, үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэдэг. Дан ганц энэ хоёр баяр ч гэхгүй дэлхий нийтээр түгээмэл тэмдэглэдэг баяр болгоныг алдахгүй тэмдэглэдэг байв.

Хотол олноороо, ах дүүгээрээ найрлан цэнгэдэг байсан монголчууд баярлаж цэнгэхээ азнахад гэмгүй болчихжээ. Учир нь томхон баяр ёслол болж иргэдийн анхаарал сарнихыг манай улстөрчид, төрийн өндөрлөгт суучихаад хүссэнээ идэж ууж байгаа хурган дарга, сайд нар овжин ашигладаг боллоо.

Баярын өмнөх өдрүүдэд УИХ нь хуралдаж улсаа худалдах өчнөөн олон хуулийн төсөл бөөндөж батална. Засгийн газрын сайдууд нь улсаа худалдах гэрээг нууцаар зурж, барж идэмгүй хөрөнгийг баяраар олж авдаг болчихоод байна. Наадмын өмнөхөн хэдэн арван хууль бөөндсөн УИХ сар шинийн өмнөхөн ч Өрийн удирдлагын тухай хууль, Стратегийн ордуудаас төрийн эзэмших хувь хэмжээг байхгүй болгож төлбөр авах, Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмыг өөрчлөхөөр улайрч байгаа билээ.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх