Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 02 сар 16
Хоёрхон хоногийн дараа бидний нийтээрээ өргөн дэлгэр тэмдэглэдэг "Цагаан сар" болох гэж байгаа билээ. Сар шинийн баяртаа бэлтгэн иргэд зах, дэлгүүрээр бум бужигнаж, түм түжигнэсэн хөл хөдөлгөөнтэй байна.
Монголчууд сар шинийн бууз банш ямар байхаас тухайн жилийн өнгөө тодорхойлдог уламжлалтай ард түмэн. Өнөө жилийн цагаан сарын бууз, баншны амтыг "Махимпэкс" компанийн "Нүүдэл" брэнд өнгөлж байгаа нь нэгэн илрэл болсон үйл явдал өрнөв. Тодруулбал, Үндэсний томоохон компани нь сар шинийн баярдаа зориулан төлөвлөгөөгөө давуулан биелүүлж хиам, буузаа үйлдвэрлэжээ. Өдгөө харин худалдаанд гаргасан бүтээгдэхүүн нь дуусч, иргэд үйлдвэр дээр нь дугаарлан зогсож байна.
Уг нэрийн бүтээгдэхүүнийг "Мишээл экспо" төвд болж буй "Цагаан сар үзэсгэлэн" худалдаанд оролцож иргэддээ худалдаалж байсан аж. Тэгвэл энэхүү лангууных нь нөөц үзэсгэлэн худалдаа өндөрлөөгүй байхад дууссан тул лангуугаа буулгажээ.
"Нүүдэл" брэндийн бууз, хиам эрэлд ихтэй олдоц муу байгаа нь иргэд хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангасан амт, чанарыг дээдүүлдэг болсоны нэгэн илрэл юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.