“Хип Хоп” тулаан тун удахгүй

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 02 сар 17

 

   

"Хип хоп" урлагийг шимтэн сонсдог залуучуудын ойрд үзээгүй хип хоп тулаан тун удахгүй болох нь ээ. Хоёрдугаар сарын 20-нд буюу Шинийн 2-нд "Хип Хоп ХЭЛХЭЭ" нэгдсэн шоу тоглолттой. Тоглолтын бяцхан бэлгийг задлахад шилдэг "MC" шалгаруулах юм байна.

Тоглолтонд 1998-2015  оны хооронд уран бүтээл туурвиж ирсэн үе үеийн хип хоп хамтлаг, дуучид оролцож өөрсдийн хит дуугаараа хүрэлцэн ирж бут авах нь ээ. 

Залуучуудыг байлдан дагуулагч “Дайн ба энх”, “Ice top”, “Digital”, “Хоёр хүү Гавана”, "Мон Та Реп", "Мөнхийн реп" хамтлаг оролцох бөгөөд залуусыг байлдан дагуулж буй Реппер Gee, Desant, Ice-man, Баавар, Цэцэ, Нөлөө, Эгшиглэн, Dj Chin, "Улаан туг", "Peace dance crew" бүжгийн хамтлаг зэрэг уран бүтээлчид оролцоно.

Шинийн 2-нд буюу энэ сарын 20-нд  UB palace-ийн  концертын их танхимд 19:00 цагаас хип хоп тулаанд нэгдэж, шилдэг "MC"-гээ тодруулцгаая. Уг тоглолтын тасалбар ердөө 15000 төгрөг бөгөөд зөвхөн тоглолт болох  өдрөө худаалдаанд гарна.

Ингээд та бүхэндээ тоглолтонд оролцох ICE TOP, Дижитал хамтлаг, MON TA RAP хамтлагийн урилгыг хүргэж байна.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 91770000, 91780000 утаснаас лавлах боломжтой.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх