Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 02 сар 17
Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Монгол Улсын Дархан аварга Ж.Мөнхбатын М.Даваажаргал Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо.
Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал нь 2000 гаруй жилийн түүхтэй Сумогийн дээд амжилтыг эвдэж 33 дахь удаагаа Японы эзэн хааны цомыг авсныг уншигч та бүхэн андахгүй мэднэ.
М.Даваажаргалд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөдөлмөрийн баатар цол, тэмдэг болон Сүхбаатарын одонгоор давхар шагнасан юм. Түүнийг шагналаа аваад төрийн ордоноос гарч ирэхэд ард түмэн хүндэтгэл үзүүлсэн. Тэрбээр ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг дуусгаад гэртээ автобусаар харив.
Д.Ана
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.