“Соёлын элч” -ээр Н.Түвшинбаяр томилогдлоо

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 02 сар 17

 

Монголчууд бидний омогшил бахдалыг "Олимпийн анхны аварга" төрөхөд мэдэрч уухайлан баярласан. Тэрхүү бахдалд аварга бол  Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр. Түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээ гардууллаа.

Соёлын элч нь Монгол Улсыг гадаадад сурталчлах, соёл, урлаг, спортоор сурталчлах түүхийн судалгааны хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй билээ. Гадаад хэргийн сайд энэхүү соёлын гадаад сурталчилгааны чиг үүргийг энэ оноос Гадаад хэргийн яаманд бий болгож, соёлын элчээр дэлхийд алдартай Монгол иргэнээ томилдог журмыг батласан юм.

Н.Түвшинбаяр "Дюселдорфын цом"-ын аваргын тэмцээнд оролцож байна. Тэрбээр Берлинд болох “ИТБ-Берлин-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож эх орноо сурталчлана. 

Д.Ана

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх