Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2015 02 сар 22
2015 оны 02 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Зарим газраар цас орж салхи баруунаас хойш эргэж секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 18-23 градус, Увс нуур, Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голынсав газраар 13-18 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1 градус хүйтэнээс 4 градус дулаан, говийн аймгуудын нутгаар 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус хүйтэн, харьцангуй чийг66 хувь, агаарын даралт 864гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. - See more at: http://city.time.mn/content/53986.shtml#sthash.zGRmmQuF.dpuf
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.