Манай Жүдочид багаараа VIII байрт орлоо

Спорт ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2015 02 сар 22

 

Жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Европын цуврал тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Германы Дюсселдорф хотноо боллоо.

 

Тэмцээнд 83 орны 740 гаруй жүдоч оролцсон байна. Манай улсаас дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Д.Баттулга нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа хүч үзэж, дөрвөн мөнгөн медаль хүртсэн амжилтаар VIII байрт оров. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч үзсэн Гавьяат тамирчин М.Уранцэцэг, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа нар тус тус мөнгөн медаль хүртжээ. Харин 100 кг-ын жинд барилдсан Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр V, 73 кг-д Г.Одбаяр VII байр эзлэв.

 

А.Ханд


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх