Дэлхий
・Нийтэлсэн:
Нийслэл Хүү
・
2015 02 сар 22
・ 2
АНУ-ын Лос Анжелес хотын харьяа гэрэл зурагчин, үнэт чулуу судлаач Даниэль Санчесийн уран бүтээл олныг гайхшруулж байна. Тэрбээр үнэт чулууг микроскопоор томруулан зургийг нь авах шинэ санаа бодож олсон ба энэ нь төсөөлөөгүй үр дүнд хүргэсэн аж. Лавшруулбал Даниэль үнэт чулуун дотор хорвоо дэлхийтэй төстэй бичил орчлон ертөнц оршдогийг олж нээсэн юм. Уг авьяаслаг гэрэл зурагчны ур ухаан, мэдрэмж шингэсэн үзэсгэлэнт гэрэл зургуудаар уншигч таны мэлмийг мялааж буйдаа таатай байна.
Титан болор гэж нэрлэгддэг Бразил кварцын төв хэсэгт эртний цайз мэт сүндэрлэх дүр зураг тун ч үзэсгэлэнтэй.
Мексикээс олсон галт уулын чулуун дээр нарны гэрэл туссанаар харь гарагийн мэт ер бусын дүрслэлийг үүсгэжээ.
Олон өнгөөр солонгорох сараана цэцгийг санагдуулам энэ зураг үнэндээ Бразил кварцын ид шид билээ.
Мексикийн галт уулын чулууны доторхыг тольдвоос цаст талд хөх туяа тусах мэт үзэгдэнэ.
Бразил кварцын бас нэгэн сонирхолтой зураг нь мөнх цаст уулстай туйлын ижилхэн аж.
Өнгө ууссан уран зураг мэт энэ зураглал нь алтны хольцтой Бразил кварцынх юм.
Вьетнамын шпинелийг томруулан харвал агаарт жингүйдэж буй пирамид мэт үзэгдэх ажээ.
Усан дээр хөвж буй ордон мэт өвөрмөц дүрслэлийг Бразил молорт орших нуугдмал ертөнцөөс харж болох юм.
Бразиль кварц дотор усан доорх ертөнц хүртэл оршдог аж.
Тэнгэр баганадсан барилга мэт улаан кварц.
Индранил ба болорын хослол нь гол нуур бүхий байгалийг санагдуулам.
Сүмийн цонх мэт солонгорох кварц.
Геометрийн тэгш хэмт дүрс ч үнэт чулуун дотор бий.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.