Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 02 сар 23
Урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулахгүй байх, Ноён уулыг ухуулахгүй байхын төлөө “Босоо хөх Монгол” бүлгэмийн залуус өлсгөлөн зарлаад 13 хоносон. Тэгвэл сар шинийн өмнө УИХ-ын нэгдсэн чуулган завсарлахтай зэрэгцэн урт нэртэй хуулийг баталсантай холбоотойгоор өлсгөлөн зарлаж байгаа иргэд өчигдөр ажлын цаг дууснаас эхлэн хуурай өлсгөлөн зарлахаа албан ёсоор мэдэгдсэн билээ. Гэвч өлсгөлөн зарлаж байсан иргэдийг биеийн байдлын улмаас албадан буулгасан юм. Өнгөрсөн шөнө болсон үйл явдлын үеэр жирэмсэн эмэгтэй ачиж явсан гэх мэдээллийг өглөө.
Тодруулбал, өнөөдөр үүрээр нэг эмэгтэй гишүүнийг хорихоор ачиж явсан байна. Тэр бүсгүй 2 сартай жирэмсэн бас гэртээ нялх хүүхэдтэй гэнэ. Тэрбээр Босоо Хөх Монголын залуусын машиныг хураалгахгуй гэж орилж хашгирсан тул эсэргүүцэл үзүүлсэн гэдэг үндэслэлээр хорьжээ. Мөн Босоо хөх Монголын залуусын өмч нилээд хэдэн машин хурааж доторхийг нь нэгжсэн аж. Түүнчлэн хоёр иргэнийг бүх юм дууссаны дараа хөшөөн дээр очиж хэвтэж эсэргүүцэл үзүүлсэн гэдэг үндэслэлээр хорьсон байна.
Эх сурвалж: www.dorgio.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.