Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 02 сар 24
Эх орныхоо газар шороог ухуулахгүй хэмээн ард иргэд эсэргүүцэл үзүүлж байгаа билээ. Тэгвэл тэд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн захиалгаар энэхүү тэмцлээ эхлүүлсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө манай ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Х.Тэмүжин нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багт иргэдтэй уулзах үеэрээ "Нутгийн иргэд та нар л Ноён уулаа ухуулахгүй гэвэл ухуулахгүй. Та нар минь доороос нь сайн тэмцээд өг, би дээрээс нь сайн дэмжээд өгье" гэж хэлсний дагуу уг тэмцэл явагдаж байгаа ажээ.
"Ерөнхийлөгч маань маш зөв тэмцлийг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлээд бүгдээрээ ерөнхийлөгчөө дэмжиж тэмцэлд нь нэгдэцгээе" хэмээн УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн цахим хуудаснаа нийтлэв.
Д.Ана
Эх сурвалж: www.dorgio.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.