Бяцхан охин аймшигт өдрүүдийг энэ байшинд өнгөрөөжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 02 сар 26 ・ 4

 

Дөрвөн настай бяцхан охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт хэрцгийгээр амиа алдсан байж болзошгүй онц ноцтой хэрэг гарсан нь олныг цочирдуулаад байна.

 

Охины эцэг нь Баянзүрх дүүргийн цагдаагийн  дугаар хэлтэст шинжээчээр ажилладаг Цогт гэх залуу байсан гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

 

Бяцхан охин учир битүүлгээр хүнд гэмтэл авах үедээ төрсөн эцэг болон хойд эхтэйгээ амьдарч байсан юм. Ингээд эмнэлэгт тав хоног ухаангүй байж байгаад энэ сарын 21-нд өөд болжээ.

 

Бид өчигдөр бяцхан охины амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өнгөрүүлсэн гэрт нь очсон юм. Тэр байшин нь Баянзүрх дүүргийн нэгэн гэр хороололд байрладаг аж. Тохилог хашаан дотор байрлах энэхүү байшинд хөөрхий охин төрсөн эцэг болон хойд эхийн хамт амьдарч байжээ.

 

Хашаанд нэг гэр цаана нь талийгаач охины амьдарч байсан хоёр давхар байшин харагдана. Нэг давхарт нь автомашины гарааж, агуулах байх бол хоёрдугаар давхрыг нь амьдрах зориулалтаар тохижуулжээ.

 

Гадаа хүн ирсэн чимээнээр хашаанд нь байх гэрээс нэгэн бүсгүй гарч ирж “Энэ байшинд одоогоор хүн амьдрахгүй байгаа. Өмнө нь амьдарч байсан хүүхэн залуу хоёр хүүхэдтэйгээ цагаан сарын өмнөхөн л уг байшинг түрээслэн нүүж ирсэн юм. Энэ байшингийн үндсэн эзэд нь Орбитод амьдардаг учраас байраа хоосон байлгахаар хүнд түрээслүүлдэг ч  юм уу л гэж ярьж байсан юм. Нэлээд удаан эзэнгүй байсан байшин л даа. Тэгээд л саяхан хүн суулгасан нь энэ. Ийм хэрэг болсныг саяхан л сонслоо. Бид цагаан сараар хөдөө явж шинэлээд ирэхэд л ийм зүйл болсон байна. Биднийг байх үед бол хүүхэд уйлах чимээ сонсогдоогүй. Би тэдэнтэй нэг ч удаа таараагүй ээ. Хүүхэд маань л залуухан аав, ээж, охинтойгоо орж байхыг нь харсан гэсэн” хэмээн ярив.

 

Үүний дараа бид хөршүүдээс тэдний талаар тодруулах гэсэн “Танихгүй, мэдэхгүй байна” гэдэг хариултыг л өгч байв. Мөн хорооны ажилтнууд ч ямар нэгэн мэдээлэлгүй байлаа.

 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэд өмнө нь нийтийн байраар амьдарч байгаад саяхан энэхүү байшинд нүүж ирсэн гэдгийг мөн хэлж байв.

 

Р.Энхсайхан: Охин тархиндаа маш хүнд гэмтэл авсан байсан

 

Талийгаач охин эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ биеийн байдал нь ямар байсан талаар ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Энхсайханаас тодрууллаа.

 

-4 настай охин бусдад зодуулсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн ч гэмтлээ даалгүй нас барсан хэрэг гарсан байна. Охиныг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс танай төв рүү шилжүүлсэн гэсэн үү?

 

-Цагаан сарын битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 18-нд Баянзүрх дүүргийн эмнэлгээс 13.30 цагт ГССҮТ-д яаралтай дуудлага ирсэн. Бусдад зодуулсан байж болзошгүй 4 настай охин байна. Бид түүнд нарийвчилсан томографийн шинжилгээ хийгээд үүнд төрөлжсөн нарийн мэргэжлийн гэмтлийн мэс заслын мэдрэлийн эмч хэрэгтэй байна гээд манайд хандсан. Бид уг дуудлагыг 13.30 цагийн үед хүлээж аваад гавал тархины мэс заслын эмч нар очиж үзсэн. Бид эрчимт эмчилгээний эмч нартай  холбоо барихад бусдад зодуулсан байдалтай ирсэн хүүхэд байна. Энэ хүүхдэд яаралтай мэс засал хийж амь насыг нь аврах шаардлагатай боллоо гэсэн. Ингээд охиныг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс ГССҮТ рүү тээвэрлэх үйл ажиллагааг  зохион байгуулсан. Энд бэлтгэл ажлаа хийн 17.00 цагийн үед охинд яаралтай мэс ажилбар хийсэн. Өмнө нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хийгдсэн эмчилгээ өвчтөний түүх байгаа.

 

-Охин танай эмнэлэгт ирэхдээ ямар гэмтэлтэй байсан бэ?

 

-Гэмтлийн хувьд үнэхээр амьдралд үл нийцэх их хэмжээний тархины бор хальсан доогуурх цус хуралттай, тархины эд их хэмжээгээр няцарсан байсан. Бид түүнийг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн яаралтай мэс ажилбар хийсэн боловч охин нас барсан л даа.

 

-Охиныг Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтүүлэхээс өмнө танай төвд үзүүлсэн гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

 

-Тийм. Учир нь охиныг хоёрдугаар сарын 17-нд ГССҮТ-ийн Яаралтай тусламжаар үзүүлсэн байдаг. Яаралтай тусламжийн эмч үзээд энэ хүүхэд хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байна гэж хэлэхэд эцэг, эх нь “Ямар ч үед гомдол байхгүй. Бид хүүхдээ хэвтүүлэхгүй” гээд өргөдөл бичээд аваад явсан байдаг. Тэр өргөдлийг хуулийн байгууллагууд шалгах байх. Манай бүртгэл, архивт хадгалагдаад байж байгаа.

 

-Тухайн үед танай дээр ажилладаг цагдаа охины талаар бүртгэл хөтөлсөн болов уу?

 

-ГССҮТ дээр ажилладаг хэрэг бүртгэгч нар бүртгэсэн. Чухам яагаад эмчилгээ хийх шаардлагатай гэж байхад хуулийн байгууллага явуулсан юм. Тэр бол бидний асуудал биш.

 

-Охиныг үхэлд хүргэсэн шалтгааныг юутай холбоотой гэж үзэж байгаа вэ?

 

-Тархины амьдралд үл нийцэх хүнд гэмтэл, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, тархины бор хальсан доорх цус хуралт, харвалтаас үүдэлтэй.

 

Хуулийн хүн ийм хэрэг үйлдээд зогсож байна гэдэгт бидэнд ямар ч хэлэх үг алга

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 02 сар 27/

    тэр ээж гээд байгаа авгай хүүхэд алах л гэж хүний нөхөртэй банзалдаж айл гэрийг самарсан бузартай янханг алах хэрэгтэй шоронд нь хатаагаач

    Хариулах
  • Зочин / 2015 02 сар 27/

    Hairan nyalh ohin ur. Ene mongoliin ireedui byatshan amitniig tegj bdag bodoh bur nulmis asgarch bn. Ter 2 g olnii omno gargaj ichih nuur bwal haruulah heregtei.Tiim yumnuud etseg eh bgaad yah yum.

    Хариулах
  • Зочин / 2015 02 сар 27/

    zewuun amitad iim buzaruud amid yawaad hereggui. uhwel taarna. arai ch dee bas toriin alband ajilladag genuu yasan archaagui hunii shaar we?.

    Хариулах
  • Зочин / 2015 02 сар 27/

    Хоёр новшийг бүх нийтээр жигшин зэвүүцэж байгаа болохоор иргэдээс санал авч шийтгэл оногдуулах хэрэгтэй

    1
    Хариулах