Ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 02 сар 26

 

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-ний төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөж, гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын журмаар гаргахаар тогтлоо. Бүгд Найрамдах Казахстан Улсад Монгол Улсын 1000 орчим иргэн байнга оршин сууж, жилд дунджаар 6000 гаруй иргэн зорчиж байна.

Одоогийн байдлаар Бүгд Найрамдах Казахстан Улсад шүүхээр ял шийтгүүлэн хорих ял эдэлж буй Монгол Улсын 3 иргэн байна. Ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар эх орондоо ялаа эдлэхийг хүссэн хоёр улсын иргэдийг шилжүүлэх ажиллагааг тодорхой журмын дагуу цаг алдалгүй гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдэх юм.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх