Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 03 сар 01
-Цагдаагийн ажилтан эрдэнэт хүний амийг аврав-
Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын офицер а/х Б.Ганхүү, а/а Н.Наранхүү нар үүргээ гүйцэтгэж байгаад тус дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт айлаас гал гараад байна гэсэн дуудлагын дагуу шалгахад иргэн Г согтуу хоол хийж байгаад угаартах гэж байсныг илрүүлэн, түргэн тусламж дуудан амь насыг нь аварчээ.
-Шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэжээ-
Монгол шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Уг батламж гардуулах ёслол өнгөрөгч сарын 27-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт болсон юм.
Шагайн харваа XIII зууны үед үүссэн бөгөөд эхэн үедээ хаад ноёд өргөөндөө зугаацдаг наадгай байжээ. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог наадам болж өргөжсөн байна. Халх тойрмын шагайчид өнгөрсөн зууны эхэн үе хүртэл “хур орсон ч, хутга сийчсэн ч цуглана шүү” гэсэн болзоо тавьж жилд нэг удаа монос цэцэглэх цагаар эргэн уулзаж нааддаг байжээ.
-ХОРЛОО эмээ байшингаа хэзээ ч зарахгүй-
Өнгөрөгч сард Хорлоо эмээд олон мянган хүн тусалж байшинтай болгож өгсөн. Өрөвч сэтгэл нь амар байлгахгvй болохоор залуус нэгдэж, ТББ-ынхан хамтарч өвдөж, шаналсан, өнчирч vлдсэн, орон гэргvй гэх зэрэг олон хvнд тусласан тухайгаа олон нийтэд мэдээлсээр байна. Сүүлийн үед ахим ертөнц төдийгүй хэвлэл мэдээллээр Хорлоо эмээ байшинтай боллоо. Хорлоо эмээ диваажинд амьдарч байгаа мэт байна" гэсэн нийтлэлүүд ихээр бичигдэж олныг баясагсан сайхан мэдээнүүд гарч байсан билээ.
Гэтэл сүүлийн үед буяндаа бузар хийж Хорлоо эмээ байшингаа зарна гэжээ" хэмээх сэдэвтэй нийтлэл, мэдээнүүд ихээр шуугиан дэгдээлээ. Үнэний мөрөөр жиргээ.мн сайт эх сурвалжаас мэдээлэл авхад ХОРЛОО эмээ байшингаа зарахгүй байшиндаа сэтгэл хангалуун амьдарч байгаа... Би тэгэж буяндаа бузар хийж нүгэл үйлдэхгүй. Хүмүүсийн ингэж ярьж байгаа нь бас ингэж хэвлэл мэдээллийнхэн шуугиж байгаа нь харамсалтай байна. Миний хүүхдүүд энэхүү мэдээллийн залруулгыг хийж тусална уу? Хэмээсэний дагуу Албан ёсоор ХОРЛОО ЭМЭЭ байшингаа зарахгүй гэдэг мэдээллийг хүргэлээ.
-А.Энхтуул Азийн шатрын холбоонд ажиллахаар боллоо-
Их мастер А.Энхтуул Азийн шатрын холбооны урилгаар тус холбоонд ажиллахаар болжээ. Тодруулбал, тэрбээр тун удахгүй Абу-Даби хотод байрлах Азийн шатрын холбоог зорих гэж байна. Тус холбоонд ажиллахын тулд шатрын олон улсын цолтой байх, гадаад хэлний өндөр мэдлэгтэй байх гээд олон шалгуур тавьдаг гэнэ.
Энэ талаар их мастер А.Энхтуул ярихдаа “Энэ том байгууллагад орж ажиллахад дэлхийн шатрын олимпиадад сэтгүүлчээр ажиллаж байсан нь ихээхэн нөлөөлсөн. Би хоёр жил тутамд болдог шатрын олимпиадад 2012, 2014 онуудад улсынхаа шигшээ багт багтаж чадаагүй тул Азийн шатрын холбооны урилгаар сэтгүүлчээр ажилласан юм" гэв.
-III төрөх эмнэлгийн шинэ барилгыг эмэгтэйчүүд сайн дураараа цэвэрлэж байна-
Нийслэлийн Баянзүрх дүүргийн III төрөх эмнэлгийн шинэ барилга гуравдугаар сарын 08-нд нээлтээ хийнэ. Энэхүү төрөх эмнэлэг нь 2011 оноос баригдаж эхэлсэн. Одоогоор барилгын гүйцэтгэл 100 хувь дууссан бөгөөд Баянзүрх дүүргийн эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр ээлжлэн цэвэрлэгээ хийж байгаа аж. Тус төрөх эмнэлэг нь 150 эх хүлээн авах хүчин чадалтайн зэрэгцээ ачаалал ихтэй үед 250 ор тавих боломжийг бүрдүүлж, хамгийн сүүлийн үеийн тоног, төхөөрөмжийг суурилуулсан байна. Түүнчлэн 7 давхар барилга нь зоорийн болон техникийн давхартайгаас гадна 200 гаруй авто машин зогсох талбай, явган хүний зам бүхий тохижилтыг хийжээ.
-Урлагийнхан сургууль завсардсан хүүхдүүдэд тусална-
Боловсрол эзэмших боломжгүй байгаа хүүхдүүдэд туслахаар рок поп, соёл урлагийнхан нэгдэх болсноо дуулгасан юм. Хүүхэд залуучуудын "Гэгээн" театр, Уран бүтээлийн "Этүгэн" нэгдэлтэй хамтран амьжиргааны түвшин доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүд болон сургуулиас завсардсан хүүхдүүдэд боловсрол олгох зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд тоглолт зохион байгуулах юм.
-ЭМД-ын хөнгөлөлтийг шилжүүлдэг болов-
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ эцсийн хэлэлцүүлгийг хийв. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг анх 1993 онд баталснаас хойш нийтдээ есөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 2002 онд шинэчлэн найруулсан байдаг. Харин энэ удаагийн шинэчилсэн найруулгад даатуулагчийн эрх, үүргийг хуулиар тодорхой болгож, чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээг хүртээмжтэйгээр, санхүүгийн ачаалалгүйгээр авах, үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо гаргах, эрүүл мэндийн болон даатгалын байгууллагаас шаардлагатай мэдээллээ авдаг үндсэн эрхүүдийг хуулиар баталгаажуулах асуудлыг илүүтэй тусгасан байна.
Монгол Улсын 1,3 сая иргэний Эрүүл мэндийн даатгалыг төр хариуцдаг. Энэ нь жилдээ 12,1 тэрбум төгрөг болдог бөгөөд нэг даатгуулагчийн сард төлөх шимтгэл 670 төгрөг, жилд 8040 төгрөг төлөгдөж байгаа юм. Хэдийгээр төр дааж байгаа нь тухайн зорилтот бүлгийн хувьд сайн хэрэг ч дээрх мөнгө нь эрүүл мэндийн даатгалаараа чанартай тусламж, үйлчилгээ авахад хэтэрхий бага хэмжээний мөнгө юм. Тиймээс 18 нас хүртэлх хүүхдүүдийн болон оюутан сурагчдын төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиас доошгүй байхаар, өөрөө хариуцан шимтгэлээ төлдөг бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиас доошгүй байхаар хуульчилж өгсөн байна. Иргэн бүр жилд 1.800.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ЭМД-аараа хөнгөлөлттэй авах эрхтэй байдаг. Гэтэл гэр бүлийн гишүүдийн зарим нь ийм хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагагүй, харин нөгөө нь үүнээс ч их хэмжээний мөнгийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах шаардлагатай байдаг. Тэгвэл хуулийн шинэчлэлийн хүрээнд гэр бүлийн гишүүд дээрх эрхээ шилжүүлэх боломж бүрдүүлснээрээ өрхийн даатгалын харилцааг бий болгов.
Түүнчлэн иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалаа өргөн хүрээнд ашиглаж байгаа нэг хэлбэр нь зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт юм. Даатгалын сангийн зардлын долоо орчим хувийг эмэнд зарцуулдаг ба гэрээ бүхий 576 эмийн сантай хамтран иргэдэд эмийн үнийн хөнгөлөлт үзүүлж байгаа юм. Хуулийн шинэчлэлийн хүрээнд зөвхөн өрх, сум, багийн эмчийн жороор үйлчилдэг байсны дээр нэмээд аймаг дүүргийн эмнэлгийн амбулаторийн эмчийн жороор эмийн үнийн хөнгөлөлт эдлэх боломжтой болж байгаа юм.
Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар, - Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж үйлчилгээ - Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээ, шаардлагатай эмнэлэгийн хэрэгсэл - Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл - Өрх сум тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, - Хорт хавдрын хими болон туяаны өдрийн эмчилгээ - Жирэмсний 37 хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ зэрэг нь эрүүл мэндийн даатгалд хамрагдах юм.
-Дунд сургуулиудыг буцалтгүй тусламжаар засварлана-
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд энэ жил Архангай, Ховд, Хэнтий, Сэлэнгэ, Дундговь, Дархан-Уул, Увс аймгийн ерөнхий боловсролын дунд сургууль, дотуур байруудад их засвар хийхээр болсон юм. Их засварт нийт 623,199 ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
|
Аймаг
|
Төслийн нэр
|
Төсвийн дүн (ам.доллар)
|
1
|
Ховд
|
Ховд аймгийн Жаргалант сумын "Цаст-Алтай" цогцолбор сургуулийн засварын төсөл
|
86,409
|
2
|
Хэнтий
|
Хэнтий аймгийн Дархан сумын сургуулийн их засварын төсөл
|
89,370
|
3
|
Сэлэнгэ
|
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын сургуулийн засварын төсөл
|
79,635
|
4
|
Архангай
|
Архангай аймгийн Цэцэрлэг сумын сургуулийн дотуур байрны их засварын төсөл
|
98,238
|
5
|
Дундговь
|
Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Эрдмийн Далай" цогцолбор сургуулийн дотуур байрны засварын төсөл
|
84,590
|
6
|
Дархан-Уул
|
Дархан-Уул аймгийн Шарынгол сумын 2-р сургуулийн засварын төсөл
|
89,536
|
7
|
Увс
|
Увс аймгийн Улаангом сумын 1-р сургуулийн дотуур байрны их засварын төсөл
|
95,421
|
|
|
-Бяцхан охины дурсгалыг хүндэтгэх “Цагаан цуглаан” боллоо-
Дөрвөн настай охин төрсөн эцэг, хойд ээжийнхээ хүчирхийлэл, зодуурыг даалгүй амиа алдсан хэрэг нийгмийг цочирдуулдсан. Бяцхан охины дурсгалыг хүндэтгэж "цагаан цуглаан" боллоо.
Чингисийн талбайд олон мянган хүн сайн дураараа цуглаж, талийгаач охины төлөө зул өргөн, гурван минут чимээгүй зогсч, эмгэнэл илэрхийлэв. “Цагаан цуглаан” нэртэй энэхүү буяны арга хэмжээг “Ээж бүхний дуу хоолой” фэйсбүүк группээс санаачилсан бөгөөд 10 гаруй ТББ, клубын нэгдэл, иргэд дэмжин оролцлоо. Бурханы оронд дэндүү эрт буцсан бяцхан охинд хүндэтгэл үзүүлэх, гэр бүлийн хүчрхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн асуудалд төр засгийн анхаарлыг хандуулах, бодит үр дүнд хүрэх зорилгоор өргөх ёслолыг зохион байгуулжээ. Энэхүү ёслол өнөөдөр Чингисийн талбай, Зайсан дахь Бурхан Багшийн хөшөөний хажууд болсон бол дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууд охины төлөө эмгэнэл илэрхийлсэн юм.
Ээж бүхний дуу хоолой” фэйсбүүк группээс 1500 ээж хүрэлцэн ирсэн бол бусад төрийн бус байгууллагаас ойролцоогоор 1500-2000 хүн цугласан гэх албан бус тоо байна.
Х.Даваа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.