МУГТ Б.Сэр-Од “Lake Biwa Marathon” -аас хүрэл медаль хүртлээ

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 03 сар 01

 

Японы Токио хотноо энэ сарын 1-нд болсон "Lake Biwa Marathon"-д Гавьяат тамирчин Б.Сэр-Од хүрэл медаль хүртлээ.

Энэ марафонд Кенийн Самуэль Ндунгу 2.09.08 цагийн амжилтаар түрүүлж, Италийн Даниэлэ Меуччи хоёрдугаар байрт орсон юм. Италийн тамирчны хувьд манай тамирчнаас 8 секундын өмнө буюу 2.11.10 цагийн амжилтаар барианд оржээ. Японы тамирчдаас дөрвөн тамирчин топ аравт багтсан бөгөөд тэд 4-5, 8-10-р байрт орсон байна. Гавьяат тамирчин Б.Сэр-Од Азийн марафон гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнээс 2013 алт, 2008 онд мөнгөн медаль хүртэж, манай улсын түүхэнд тивийн анхны медалийг авчирч байсан. Мөн тэрээр 2014 онд БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн их наадмын марафонд IV байр орсон юм.

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх