“Монгол Let me in” нэвтрүүлгийн ялагч С.Чимэгсайханы өөрчлөлт

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 01

 

“ТВ-9” телевизийн “Монгол лет ми ин” нэвтрүүлгийн ялагч 24 настай С.Чимэгсайхан БНСУ-ын “Банобаги” гоо сайхны эмнэлэгт гоо сайхны хагалгаа хийлгээд эх орондоо  ирлээ. С.Чимэгсайхан нэвтрүүлэгт оролцохыг хүссэн 100 эмэгтэй дундаас ялагчаар тодорч, “Банобаги” эмнэлэг 100 хувь үнэ төлбөргүй гоо сайхны хагалгаанд орсон юм. Түүний гавлын ясны гажигтай байсныг мэс ажилбараар зассан байна. Тодруулбал, гавлын яс, шүдний эсрэг зуултын гажгийг эрүүл болгосон. Мөн нүд, хамар, хөхний хагалгааг нэмж хийж өгчээ. “Монгол лет ми ин” нэвтрүүлгийн ялагч гурван сарын хугацаанд Солонгос улсад эмчилгээ хийлгээд ирсэн.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх