“Bagro”-ийн бүтээгдэхүүнээс хурууны лент гарч иржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2015 03 сар 02 ・ 2

 

 
Баясах” группын харьяа “Баясах фүүдс” ХХК-аас үйлдвэрлэн гаргадаг  “Bagro”-ийн бүтээгдэхүүнээс хурууны лент гарч ирсэн ноцтой зөрчил илэрчээ. Энэ тухай нэгэн фэйсбүүк хэрэглэгч өчигдөр орой,  “Өнөөдөр гэрийнхээ хажууд байдаг дэлгүүрээс худалдаж авсан хүрэн манжингийн салат дотроос хурууны лентны наалт гарч ирлээ. Найзууд даа Bagro компанийн ажилчид болон бусад албан хаагчдыг хартал нь шэйр хийгээд өгөөч” хэмээн сэрэмжлүүлэг болгон бичсэн байна.
 
“Баясах Фүүдс” ХХК-ий “Bagro” хүнсний үйлдвэр нь Хан Уул дүүргийн 13 дугаар хороонд 100 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тус үйлдвэр нь жилдээ 23,0 мянган тонн жимс, хүнсний ногоо боловсруулах хүчин чадалтай аж. Энэ нь манай улсын жилдээ хураан авч байгаа нийт хүнсний ногооны 25-30 хувь гэнэ.
 
 
 
Мэдээллийн эх  сурвалж: www.time.mn сайт
Б.Боргил

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 03 сар 03/

    арай ч дээ. Ийм байхад та нарыг хэн дэмжих юм бэ?

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 02/

    Заваарсийн маа, тэгээд сурталчилахийн яаанаа

    Хариулах