Сүүлийн 24 цагт 1497 халдвар илэрч, 4 хүн нас баржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 07 сар 21

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.07.21/

Сүүлийн 24 цагт 1497 хүнээс коронавирус илэрч, дөрвөнн хүн нас баржээ. Шинээр илэрсэн халдвар нь Улаанбаатарт 676, хөдөө орон нутагт 803 бүртгэгджээ.

Нас барсан хүмүүсийн нэг нь эмэгтэй, гурван эрэгтэй бол 61-80 насны гурван хүн, 80-с дээш насны нэг хүн байна. Манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 151230, нийт нас баралт 749, нийт эдгэрсэн нь 141248 болжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх