Хэлмэгдэгсэд шүүхийн хаалга татсаар. Хариу алга....

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2025 08 сар 21 ・ 1

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гурван шатны шүүхээс гэм буруутайд тооцож ял оноосон.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, заяагдмал болон хуулиар олгогдсон эрхүүд нь зөрчигдсөн, хэрэг шалгах явцад эрүүдэн шүүснийг нотолж прокурорын байгууллагын шийдвэрээр сулласан. Эрүүдэн шүүгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар нь шүүхэд удаа дараа хандан сэтгэл санаа, бие махбодиороо хохирсон хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан боловч хурлын товыг зарлалгүй буцаасаар байна.

Монгол Улсын засгийн газраас Хууль зүйн дэд сайдаар ахлуулсан “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг ноцтойгоор зөрчсөнийг тогтоох” ажлын хэсэг байгуулж, хүний эрхийг хамгаалдаг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах талаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл шийдэлд хүрээгүй байна.

МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ЗГ-ын гишүүд хохирсон иргэдийн нэр төрийг сэргээх, учирсан хохирлыг бодитоор тогтоон, нөхөн олговор олго.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2025 08 сар 21/

    Эдгээр хүмүүс жинхэнэ алуурчид. Нямдорж мэтийн МАН-ынхан эдгээр хүмүүсийг хууль зөрчин сулласан. Хэрэг хуучрахгүй ээ...

    Хариулах