”Тоглоом” болсон эмнэлгийн барилгыг дахин шинэчлэхэд 20 тэрбум төгрөг хэрэгтэй

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 03 ・ 8
тэмүүжин2          Сонгуульд бусдаасаа арай дөнгүүр санал авч, ялсан Ардчилсан нам 2012 онд Засгийн газраа байгуулж “Шинэчлэлийн” гэх том малгай өмсгөсөн. Энэ цаг үеэс эхлэн салбар бүрт бугшсан хуучны муу, муухай бүхнийг шинэчилж, ариусгахаа мэдэгдэж иргэдээс нэлээд дэмжлэг авсан түүхтэй.

      Гэхдээ тэдний хийсэн шинэчлэл нэр шигээ сайхан байсангүй. Энэхүү шинэчлэлийн салхинд нэлээд “самруулсан” нь хууль зүйн салбар. Шинэчлэл гэгчийг хийхээр Х.Тэмүүжин сайд Хууль зүйн сайд болсон. Тэрбээр хууль хяналтын байгууллагыг дээд боловсрол олгох сургуулийн нэрээс нь авахуулаад бараг л үндсээр нь өөрчилсөн. Энэ өөрчлөлтийн үед  Хууль зүйн яамны харьяа "Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг", Батлан хамгаалах яамны харьяа "Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь" хоёрыг нэгтгэн "Батлан хамгаалах хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэг" болгохоор шийдвэрлэсэн байдаг. Мөн Төрийн ордны баруун талд буюу хотын “А” зэрэглэлд байрладаг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн одоо баригдаж буй өргөтгөлийг Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яамны албан контор, иргэдэд хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг төв болгож, засч тохижуулахаар болсон юм. Тодруулбал, 2012 оны арваннэгдүгээр сарын Засгийн газрын ээлжит хуралдаанаас дээрх шийдвэр гарсан байдаг. Үүнийг нь олон арван эмч, сувилагч эсэргүүцэж эхэлсэн. Арга ядсан эмч нар өвлийн хүйтэнд жагсаал цуглаан хийж бухимдлаа илэрхийлсэн ч тусыг эс олсон билээ. Зөвхөн тэд ч гэлтгүй олон нийтийн зүгээс ч энэ шийдвэрийг багагүй эсэргүүцсэн.

       1933 онд анх ашиглалтад орж байсан хуучин барилгыг буулгаад, өргөтгөлийг нь хийхэд тухайн үед улсын төсвөөс 10.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Харин ашиглалтад оруулах хугацаа нь өнгөрсөн оны хавар байлаа. Гэтэл тэрхүү барилгын ажил өнөөдрийг хүртэл сунжирсаар. Засгийн газрын буруутай шийдвэр, хэн нэгнийхээ бодлогыг үгүйсгэдэг зэргээс болж улс их хэмжээний хохирол амсах болов. Хууль зүйн хуучин сайд Х.Тэмүүжин энэ бүгдийн гол буруутан. Учир нь, анх үргэлжлүүлэн эмнэлгийн зориулалтаар ашиглахаар төлөвлөж байсан барилгын дотоод заслыг оффис болгон өөрчлүүлсэн. Ингэхэд бас нэлээд их хэмжээний мөнгө зарцуулсан. Харин өнгөрсөн оны төгсгөлөөр байгуулагдсан Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг өнөөх барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах шийдвэр гаргачихсан. Тэр нь, нэгдсэн эмнэлгийн зориулалттай, 260-аас цөөнгүй ортой эмнэлэг болгох. Барилгыг менежментийн гэрээгээр шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн нэгдсэн эмнэлэг болгох тухай. Мөн эмнэлэг дотроо хүүхэд, мэс засал, эмэгтэйчүүд, төрөх гэх мэт төрөлжсөн бүх тасгийг нэг дор төвлөрүүлсэн бөгөөд төрийн тусгай албан хаагчдад эмчилгээ үйлчилгээг давхар үзүүлэж байхаар шийдвэрлэв. Ингээд л дуусашгүй завсар, өргөтгөл өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.

     Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамбын хэлж буйгаар яг одоо тус барилгын дотоод заслыг өөрчлөхөд улсаас 20 тэрбум төгрөгийн санхүүжилт авах шаадлагатай байгаа аж. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн. Энэ их мөнгийг хаанаас яаж гаргах юм бүү мэд.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 03 сар 09/

    ИЙМ ЛИДЕРТЭЙ НАМ ЯАЖ СОНГУУЛИЙН ТУХАЙ БОДОЖ БАЙНА ГАЗРЫН ХӨРСӨНӨӨС АН Г АРЧИХ ХЭРЭГТЭЙ

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 09/

    АН ТАМРУУГАА ДАЛД ОР ЭД НАР ТӨР БАРЬЖ ЧАДАХГҮЙ ГЭДГЭЭ ДАХИН ДАХИН ХАРУУЛЛАА

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 05/

    ТЭМҮҮЖИНГЭЭР ТЭР МӨНГИЙГ ГАРГУУЛААЧ АРДЧИЛСАН НАМАА ИНГЭЖ БАЙЖ ТА НАР АВАРНА

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 04/

    Тэмүүжинг насаар нь шоронд хатаасанч багадна. Муу хар тамхичин, янхан,хэлэх муу үг олдохгүй байна.Монголчууд энэ гөлөгийг хаа тааралдсан газраа нулмиж бай.

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 04/

    тэр тэмуужинг шоронд хии

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 04/

    Temuujingeer tuluul

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 04/

    Temuujingeer tuluul

    Хариулах
  • АН -энэ 20 тэрбумыг гаргах ёстой / 2015 03 сар 03/

    АН ынхан ч төрөөр хантлаа тоглосон. Адаглаад өвөг дээдсээс үлдээсэн их баялаг ОЮУ толгойгоор тоглож ард түмнээ өрөнд оруулж чадлаа. Гол буруутан баярцогт нь одоо сайдын алба хашиж байна гэхээр АН г иргэд хараасаар бухимдаж байна. Өөрсдийгөө бусдаас дээгүүр тавьсан түшээд ямар аюултайг энэ баярцогтыг

    Хариулах