Урлаг
・Нийтэлсэн:
Халиунаа
・
9 цагийн өмнө
“Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол болон нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хөгжмөөр бүтээгдсэн “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгээ үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна.
Энэхүү уран бүтээл нь театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” олон улсын наадмаас шилдэг зураач, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг найруулагч номинацуудын ялагч болж, мөн шилдгийн шилдэг гранпри шагналыг хүртсэн жүжиг юм.
Жүжгийг арванхоёрдугаар сарын 27, 28-нд 13:00 цагаас РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д тоглоно.
“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээс, мөн дэлгэрэнгүй мэдээллийг 99648092, 99999072 дугааруудаас авах боломжтой.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.