“Их сунгаа” хэтэрхий эрт эхэллээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 04 ・ 3

Сонгууль эхэлчихжээ. 18 дугаар жарны Модон хонин жилийн сар шинийн баяр монголчуудын уламжлалт баяр гэхээсээ илүү жинхэнэ, хуурамч улстөрчдийн  2016 оны сонгуулийн сурталчилгааны нээлт болж өнгөрлөө. Олны сэтгэлд нийцсэн гэхээсээ илүү “ёоох, сонгууль бодогдуулаад...” хэмээн ядаргаа болгосон энэхүү ажиллагаанд МАН-ын гишүүд голлон оролцов.

АН-аар овоглох болсон Д.Арвин гишүүн Баянзүрх дүүргийн төрөх эмнэлгийн хана шалыг цэвэрлэлээ. Гишүүн сэтгэлээрээ цэвэрлэгээнд оролцож болно, юундаа сонгуультай холбож улстөржөөд байгаа юм бэ гэх хүн гарч магадгүй.

Хэрвээ гишүүн үнэхээр л сэтгэлээрээ цэвэрлэгээнд оролцсон бол яах гэж телевиз радиогийнхныг дууддаг хэрэг вэ. Бас яагаад цэв цэвэрхэн алчуур барьж, эвтэйхэн пооз авсан зураг гарсан юм, халтар алчуураар шал зүлгэж байгаа зураг байж болоогүй юм уу гэсэн асуулт гарна аа даа. Д.Арвин гишүүн яах аргагүй сонгуулийн пи араа цэвэрлэгээгээр эхлүүлжээ.

Сонгуулийн кампанит ажлаа хэтэрхий эрт эхлүүлсэн дараагийн хүн бол Б.Бат-Эрдэнэ гишүүн. Тэрбээр автобусанд суусан. Гишүүн өмнө нь 2013 оны таван сард билүү, автобусанд сууж байсан. Тэр үед хүмүүс “Аварга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь дээ” гэж ярьж байлаа. Энэ яриа ч удалгүй биелж, намын дарга Ө.Энхтүвшинг “гомдоон“ байж Ц.Элбэгдоржтой өрсөлдөж байсан билээ. Харин энэ удаа нийтийн тээвэрт аваргатай таарсан гишүүд “Аварга 2016 оны сонгуульд дэвших нь дээ” гэцгээж байна.

УИХ-ын бие даагч гурав ч гэсэн сонгуулиа эхэлсэн байна. С.Ганбаатар гишүүн цас цэвэрлэж байгаагаар зургаа авахуулсан. Цаана нь цасгүй зам байхад цас руу орж, машинаа суулгаад, түүнийгээ цэвэрлэж энэ тэр. М.Зоригт гишүүн тэр зургийг нь “Ганбаа, цаана нь зам байна даа” гэсэн тайлбартайгаар “нүүр ном”-доо хийсэн байв. Бие даагч гурав Дорнод аймагт иргэдийн дунд зогсч байгаад “Дорнодчуудынхаа дундаас мэдээлж байна” гэсэн нь яах аргагүй сонгуулийн бэлтгэл ажил гэдгийг олон хүн хэлж байгаа юм.

Пи ар-аа эрт эхэлсэн гишүүдийн тоонд Г.Баярсайхан гишүүн бас орно. Талбай дээр өлсч байсан иргэдэд “Сэтгэлээрээ хамт өлсч байгаа шүү” гэж хэлсэн. Мундаг сэтгэсэн байгаа юм шүү. “Сэтгэлээрээ цуг өлсөнө” гэж юу гэсэн үг болохыг мэдэхгүй хүн үгүй биз ээ.  

2016 оны сонгуульд бусдаасаа арай өөр, илүү эрч хүч, далайцтай ханцуй шамлан орсон хүн бол МАН-ын бас нэг гишүүн Н.Номтойбаяр. Тэрбээр “Дорнод сэргэн мандалт” хэмээх нэртэй хөгжлийн хөтөлбөр боловсруулснаа зарласан. Н.Номтойбаяр гишүүн сар шинийн өмнө Дорнодод байдаг Маршал Чойбалсангийн музейд очиж, хөрөгний нь өмнө зургаа авахуулсан байсан бөгөөд түүнийгээ буюу 2015.02.07-ны өдөр твиттертээ оруулж, “Маршал “Дорнод” сэргэн мандалт” хөгжлийн хөтөлбөр боловсруул” хэмээн тушаал өгөв” хэмээн жиргэсэн юм. 

Үүнийг үзсэн Гэнэн Бямбаа @genenbyambaa гэгч “Ядаж Дорнодын маань төлөө ганц зүйл хийгээсэй” хэмээн жиргэсэн бол Mongol xun @Ulziibayar2  “Эртхэн эхлэхгүй дээ, сонгууль дөхөөд ирэхээр л тойрогтоо хайртай болоод эхлэх юм аа” гэжээ. 

Н.Номтойбаяр гишүүний “Хөгжлийн хөтөлбөр”-ийг олж үзэх гээд чадсангүй. Танилцуулга дээрээ “Сар шинийн босгон дээр танилцуулж байна” энэ тэр гээд байсан болохоор бэлэн болчихсон юм болов уу гэж бодсон ч одоогоор олон нийтэд танилцуулаагүй байна. Youtube-д тавигдсан бичлэгийг хөтөлбөр нь бололтой. 

“Хөгжлийн хөтөлбөр” боловсруулснаа сар шинийн босгон дээр танилцуулж байна” хэмээн сүржин эхэлсэн тэрхүү танилцуулга дээр хөтөлбөр гэж харагдахаар юм байсангүй. Боловсруулсан юм ч алга. Танилцуулсан ч юм алга.

Хөтөлбөр бол төлөвлөгөө, “хөгжлийн” гэсэн утга нэмэгдэхээрээ ирээдүй рүү чиглэсэн болдог. 2020 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр гэж байдаг шүү дээ. Гэтэл танилцуулгад энэ онд Дорнод аймагт төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг л оруулсан нь “хөтөлбөр” гэж нэрлэхэд хэцүү юм болгосон байв. Боловсруулах гэдгийн тухайд ойлгомжтой, судалгаан дээр тулгуурласан, хамгийн оновчтой хувилбарыг гаргаж ирсэн гэдэг санаа.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 03 сар 05/

    Мөнгө олох амархан арга. Туршаад доорх http://referralvibe.com/?reff=10698 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 долла

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 05/

    ХУ -ГИЙН ӨГӨРҮҮД, КОММУНИЗМИЙН ҮХДЭЛҮҮД 2016 ОНД ЧАНДАРЛУУЛНА ГЭДГЭЭ САЙН МЭДЭЖ БАЙГАА БОЛОТОЙ.

    Хариулах
  • zochin / 2015 03 сар 04/

    muusaan lalruud

    Хариулах