Уучилсан, уучлуулсан хоёр

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 04 ・ 4
Уучилсан, уучлуулсан хоёр
“Саусгоби Сэндс” компани татвараас зайлсхийсэн тухай мэдээлэл нэг хэсэгтээ л хэвлэлийн хуудаснаа салаагүй. Тодруулбал, тус компани  2011 оны санхүүгийн тайланг гаргахдаа 90 гаруй тэрбум төгрөгийн орлогод ногдох 35.2 тэрбум төгрөгийн татвараас санаатайгаар зайлсхийсэн нь тогтоогдсон байдаг. Дээрх хэргийг шүүх хурал гурван өдөр үргэлжилж, санхүүгийн ерөнхий менежер нь байсан Филиппиний иргэн Хиларион В.Кажукомаас 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5.6 жилийн хорих ял, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид болон гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Капла нараас нараас 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 10 сарын хорих ялыг  чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан байдаг.

Тэгвэл  “Саусгоби Сэндс” компанийн гүйцэтгэх захирал асан Жастин Капла, Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сард уучлал үзүүлжэнутаг буцаасан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Жастин Капла нарт уучлал үзүүлснийг олон нийт эрс шүүмжилсэн. Түүнчлэн Ерөнхийлөгч дээрх иргэдэд уучлал үзүүлснийхээ дараа өөрийн “Твиттер” хаягаараа “Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу? Монголдоо би хайртай” хэмээн жиргэсэн нь шүүмжлэл дагуулаад байсан юм.
Харин Жастин Капла нутаг буцсаныхаа дараа “Монголын шоронгийн нөхцөл хүнд байгаагүй” хэмээн ярьсныг манай хэвлэлийнхэн дамжуулсан байдаг. Ямартай ч дээрх иргэдэд уучлал үзүүлсэн Ерөнхийлөгчийг зөвтгөх ганц зүйл нь 35 тэрбумыг улсад нөхөн төлүүлэх байсан юм.  Учир нь Ерөнхийлөгч тэдэнд уучлал үзүүлэхдээ биеэр эдлэх ялаас нь чөлөөлсөн болохоос нэмэгдэл ял буюу 35.2 тэрбумын хохирол нөхөн төлүүлэх шийдвэрийг хүчингүй болгоогүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт заасны дагуу “Саусгоби Сэндс” манай улсын Засгийн газарт дээрх хохирлыг нөхөн төлөх ёстой.

Гэсэн хэдий ч “Саусгоби Сэндс” компанийнхан Жастин Каплаг нутаг буцсаны дараа давж заалдах шатны шүүхэд ханджээ. Ингэхдээ нэгэнт уучлалаар суллагдсан Капла нарт татвараас зайлсхийсэн буруугаа “чихэж”, өөрсдөө уснаас хуурай гарах аргыг эрэлхийлж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад учруулсан 35.2 тэрбумын хохирлоо барагдуулахгүйн тулд бүхий л аргыг тэд ашиглаж байгаа аж. Нийслэлийн давж заалдах шатны X шүүхэд гаргасан “Саусгоби Сэндс”-ийн гомдлыг ямартай ч шүүх хүлээн авсан байна.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 03 сар 05/

    ХУДЛАА ХУЦАЖ АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ УГААГААД Л.........

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 05/

    Tuluhuu yu hiichivdee erunhiilugchuu

    Хариулах
  • Tod / 2015 03 сар 05/

    1 saya tugruguur torgood bhda ch yahav de, 1 saya dollar bsn bol bas yaai gehev. Tuluh estoo tatvaraa avah l estoo. Mongol ulsiin huuliig ulandaa geshgij bgaatai l adil

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 04/

    ter mongoo l avah estoi shd ee ternees tedniig shorond suulgaad ch yah yum. Mongol ulsiin bayalag mongo shuu dee tgd heden gadni hund zugeer ogchihoj bgaa yum haashaa yum. odoo minii gert orj ireed minii hamag yumiig zalilaad avch bgaatai adilhan yum uu daa. bi lav minii gerees yum avchihaad ogohgyi

    1
    Хариулах