Ц.Элбэгдорж: Ц.Нямдорж Хууль зүйн сайд байхдаа Н.Энхбаярыг бүх хэргийг илрүүлж АТГ-т ирүүлсэн байдаг

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 11 ・ 2
   Untitled-2Н.Энхбаярыг бор оймстой хоёр хөлөө гозолзуулж ганц худаг руу явснаас хойш гурван жил өнгөрчээ. Энэ хугацаанд Н.Энхбаяр өлсгөлөн зарлаж, үхлүүд болж, уучлагдаж, Солонгост эмчлүүлж, АН-ыг Засгийн газартай нь унагаж, бөх үзэж, Монгол тулгатны 100 эрхэмд оролцож дахин АТГ-т дуудагдсан гээд олон үйл явдал болов. 

Түүнийг анх баривчлагдахаас эхлээд өнөөдрийг хүртэл Ц.Элбэгдоржийг хүмүүс буруутгаж байсан. Олон нийт тэр аяараа биш юм гэхэд Н.Энхбаярыг дэмжигчид түүнийг энэ хугацаанд үзэн, ядахын дээдээр үзэн ядаж байлаа. Ямар сайндаа л Н.Энхбаярын фэн авгайчуул намын байранд нь өлсөж, гадаа гарч жагсаж явах билээ. Энхрий хайрт намын даргыг нь Ц.Элбэгдорж л 30 гаруй кг турааж, өвчний үүр болгосон гэж тэд үзэж байв.

Тэр бүү хэл Н.Энхбаярын эхнэр О.Цолмон хүртэл “Манай нөхрийг алахаар шийдсэн байсан юм билээ. Харин НҮБ-ын ерөнхийлөгч Бан Ги Мүн Ц.Элбэгдорж руу утасдаж болиулсан” гэж ярьж байсан удаатай. 

Тэгвэл Н.Энхбаярыг шоронд хорих ажлыг гардан гүйцэтгэсэн хүн нь би биш Ц.Нямдорж гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө хэлэв. Энэ талаар Ерөнхийлөгч “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо маш тодорхой ярьсан нь олон хүний анхаарлыг татаж байна. 

Тэрбээр “2001 онд Н.Энхбаяртай холбоотой 16 хавтаст хэрэг тухайн үеийн мөрдөн байцаах газраас АТГ-д ирсэн байдаг. Тэр үед Ц.Нямдорж Хууль зүйн сайд байсан. Тэр хэргүүд нь мөрдөгдөөд авлигалын хэрэг гэдгийг нь илрүүлээд АТГ- руу шилжүүлсэн. Ц.Нямдорж сайд байхад нь хэргийг нь илрүүлээд, боогоод дуусгасан юм. Түүнээс биш Ц.Элбэгдорж гарч ирээд хэрэг нээгээд шоронд хийчихсэн зүйл байхгүй. Харин ч Н.Энхбаярыг хэргийг шүүхээр хэлэлцээд зарим нь хүчингүй болгосон байдаг. Энэ хүнтэй холбоотой асуудлыг над дээр ярьж орж ирдэг хүн ер нь байхгүй. Нэг л хүн хааяа  энэ хүний талаар ярьж орж ирдэг. Тэр нь Ц.Нямдорж. Ц.Нямдорж “Сүхбаатарын талбайн өмнөх өндөр хөх байшинд Н.Энхбаяр оролцсон 40 гаруй сая долларын асуудал байдаг. Үүн дээр гомдолтой хүмүүс байна. МАХН гэж  заваан нам байна. Үүнийг дээд шүүхээс хасуул” гэх зэргээр ярьж орж ирдэг. Энэ хүмүүс өөрсдийнхөө боддог зүйлийг надаас шаардаж орж ирдэг юм. Түүнээс биш Н.Энхбаяртай холбоотой хэргийн хойноос хөөцөлдөөд байдаг юм байхгүй. Миний хувьд энэ хүнд хандсан нэг л зүйл байдаг. Тэр нь уучлал” гэв. 

Ерөнхийлөгчийн хэлж буйгаар Н.Энхбаярыг шоронд хийсэн хүн нь Ц.Нямдорж болж таарч байна. Уг нь улс төрийн хүрээнийхэн Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж хоёрын хэн, хэнийх нь хөл гар энэ хэрэгт оролцсон гэдэг. Гэтэл Ерөнхийлөгч ганц Ц.Нямдорж руу хэргээ чихсэн нь ямар учиртай вэ. Уг асуултад Ц.Нямдорж юу гэж хариулах бол... 
Т.Энхэлээ

Эх сурвалж: www.24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 05 сар 16/

    Монгол ийм болоход эд бүгдээрээ буруутай.Харин чэднээс өмнө Монголын улс төр арай цэвэр байсан юм бишүү?Алийг нь ч дэмжээд үр дүн яг адил гарна.

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 12/

    ЭНЭ ХОЁР ДОРЖЫГ ХОРЧИН ДОРЖ ГЭДГИЙГ АРД ТҮМЭН ТАНЬСАН ШҮҮ ДЭЭ. ЭНХБАЯРЫН ДЭРГЭД ЭНЭ ХОЁР ХЭН БЭ

    1
    Хариулах