Улс төрийн томилгоонд “өртсөн” усны салбарынхан

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2015 03 сар 12 ・ 1

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 254-р тогтоолоор Усны хуулийг хэрэгжүүлэх  төрийн байгууллага болох усны 29 сав газрын захиргаадыг байгуулж, улсын УННМ /усны нөөцийн нэгдсэн менежмент/, “Ус” үндэсний хөтөлбөр, сав газруудын УННМ төлөвлөгөөний дагуу  үйл ажиллагаагаа явуулж, хүн амыг чанарын шаардлага хангасан цэвэр усаар хангах, усны нөөцийн зүй зохистой ашиглалтыг зохицуулах зэргээр амжилттай ажиллаж байгаа билээ.

Гэтэл тэдгээрээс 17 сав газрын захиргааны дарга нарыг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын гаргасан энэ оны хоёрдугаар сарын 27-ны тоот тушаалаар нэгэн зэрэг ажлаас нь халсан байна. “Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт” нэрийн дор ийнхүү улс төрийн томилгоо хийж, усны салбарт ажил, амьдралаа зориулж яваа төрийн жинхэнэ албан хаагчдыг ямар нэгэн үндэслэлгүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр гудамжинд хөөн гаргасан эрхэм сайдтан тэдний оронд намын гишүүдээ ажилд томилж эхэлсэн аж.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 47, Цэнгэг усны төвийн найман төрийн жинхэнэ албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн нь нийт ажилтаны 50 хувь болж байгаа юм байна. Ажлаас чөлөөлөгдсөгдөд олгох тэтгэлэгт нийт 120 сая төгрөг төсөвлөснөөс 88900000 төгрөгийг  эхний ээлжинд 24 хүнд татвар төлөгчдийн мөнгөнөөс тэтгэлэг болгон олгосон тухай мэдээлэл байгаа юм.

Яамныхаа ажилтнуудын 50 хувийг чөлөөлсөн нь бас л хангалтгүй байсан бололтой.  Нэмж чөлөөлсөн усны 17 сав газрын захиргаадын албан хаагчдыг оруулж тооцвол, одоогийн байдлаар нийт 64 хүн албан ёсоор ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Улмаар тус яам болон харьяа салбарын байгууллагуудад ажиллаж буй цөөнгүй тооны хүмүүсийг ажлаас нь халах тухай мэдэгдэж, шинээр томилогдсон сав газрын захиргаадын даргыг түр олон гүйцэтгэгчид нь “Өөрсдөө өргөдлөө бичээд гарцгаа”, “Ямар намын хүн дарга болоод байгааг мэдэж байна уу” хэмээн дарамт шахалт үзүүлж, эхнээс нь ажлаас чөлөөлж  эхэлсэн талаар албан хаагчид бидэнд мэдээлсэн юм.

Усны салбарын мэргэжлийн байгууллагыг унагаж, цаашид тэнд ажиллаж байгаа мэргэжилтэн, ажиллагсадын эрх ашгийг ноцтойгоор зөрчих эх үүсвэрийг тавьж буй БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын энэ мэт тушаал шийдвэрийг эсэргүүцсэн усны салбарын төрийн жинхэнэ албан хаагчид өнөөдөр албан ёсоор мэдэгдэл хийж, МҮОНТ-ийн хурлын танхимд 12:00 цагаас хэвлэлийн бага хурал зохион байгуулах гэнэ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

А.Баярмаа 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 03 сар 14/

    шинэчлэлийн гэх Алтанхуягийн Засгийн газар анх Усны бодлогын газрыг татан буулгаж Яамандаа усны газар хэлтэстэй, 29 сав газрыг шинээр байгуулж орон тоог замбараагүй нэмсэн нь энэ халгаа сэлгээний эх үүсвэр болж байгаа юм. Оюунхорол энэ энэ сэлгээрээ Усны агентлагыг байгуулаад Усны сав газрын захирга

    Хариулах