Н.Энхбаярын уучлал хүссэн захидлыг олон нийтэд үзүүлэхээр бэлтгэж байна

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 03 сар 12 ・ 2
    enhbayaraaaЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо Н.Энхбаярын талаар хэд, хэдэн ноцтой зүйлийг ярьсан. Тэр дундаа “Н.Энхбаярын өөрийнх нь гараар бичсэн уучлал хүссэн захидал нь надад байдаг” гэсэн үг нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Уг нь Н.Энхбаяр “Би Ц.Элбэгдоржоос уучлал хүсээгүй” гэж нэг биш удаа хэлж байсан удаатай. 

Эхнэр О.Цолмон нь хүртэл “Бид Ц.Элбэгдоржоос уучлал хүсээгүй байхад уучилсан. Ц.Элбэгдорж 2004 онд Америкаас ирчихсэн гудамжинд явж байсан. Нам нь ч тоохгүй. Хар хорины засаг дарга болчихмоор байна гээд хачин юм яриад явж байхад, манай хүн өрөвдөөд Ерөнхий сайд болгосон. Орой нь манайд ирээд тас тэврэлдээд л намайг ч гэсэн тэвэрч аваад л байсан шүү дээ” ярьсан удаатай. 

Тэгэхээр Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нарын хэн нь худал яриад байна вэ гэдэг асуулт хүмүүсийг анхаарлыг татаж байна.  

Хүмүүс Ц.Элбэгдоржийг Н.Энхбаярыг хэлмэгдүүлснээ хүлээн зөвшөөрч уучиллаа гэж үзэж байсан. Учир нь Н.Энхбаярыг сонгууль дөхөх үеэр баривчилж, өөрөө Ерөнхийлөгч болсныхоо дараа сулласан нь өрсөлдөгчөө түр зайлуулах Ц.Элбэгдоржийн бодлого болж харагдаж байв. Тийм ч учраас Н.Энхбаярыг уучлал гуйгаагүй байхад нь уучилсан нь өөрийг нь тэнэг харагдуулсан гэж олон нийт үзэж буй. Тэгвэл Ц.Элбэгдорж олон жилийн дараа гэнэт Н.Энхбаяр өөрөө уучлал хүссэн захидал илгээсэн гэж хэллээ.  

Нөгөөтэйгүүр Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нарын яриаг сонссон хүмүүс хэн нь худал яриад байхыг мэдэхийг ихэд хүсч байна. Тиймээс Н.Энхбаярын "Намайг өршөөж уучлаач" гэж гараараа бичсэн хүсэлтийг олон нийтэд дэлгэхээр бэлтгэж байгаа аж. 

Хэрвээ тэр захидал ил гарвал Н. Энхбаяр буруудна чадахгүй бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж худалч болж таарах юм. Гэхдээ Ерөнхийлөгч нарын хэн нь худалчийг үүгээр мэдэх боломжтой болж байна. 
Т.Энхэлээ

Эх сурвалж: www.24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 03 сар 13/

    enkbayryn tuhaid bolimoor yum.mongold amidral tuildaj/tsoohon oligarhi huviin geh byatshan ard olnyg shulaach onoodriin amidraldaa sagasan menishvikyyd//hiih yum ih baihad hend heregtei yum .hvnii os honzon haraalaa or tas abch haymaar yum.

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 13/

    монголд үнэн ярьдаг рүн байхгүй дээ Би ч худалч

    1
    Хариулах