Улаанбаатарт бороотой

Бусад ・Нийтэлсэн: Хөхөө 2015 03 сар 26

2015 оны 03 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн ихэнх болон төвийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын сав газраар өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн , Алтай, Хангайн уулархаг нутаг, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар 3-8 градус, говь талын нутгаар 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 6-8 градус дулаан байна Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх