Ц.Элбэгдорж Оюутолгойн гэрээг өөрчлөхгүй гэж дэлхий нийтэд амалжээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 04 сар 05 ・ 3

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны аравдугаар сард Их Британи Улсад ажлын айлчлал хийх үеэрээ өгсөн нэгэн ярилцлагын хэсэг шуугиан тариад байна. Учир нь Ерөнхийлөгч маань тэр ярилцлагын үеэр монголчуудад ашиггүй нь тодорхой болсон Оюутолгойн гэрээг өөрчлөхгүй хэмээн дэлхий нийтэд амалж орхижээ.

Тодруулбал, дэлхийд алдартай БиБиСи компанийн “Хэцүү яриа” („Hard Talk“) нэвтрүүлэгт оролцож сэтгүүлч Тим Фрэнксийн тусгайлан бэлдсэн асуултуудад хариулсан байна. Ярилцлагын явцад Оюутолгойн гэрээний асуудал Барууны орнууд хийгээд тэдний компани,хөрөнгө оруулагчдын хувьд маш чухал сэдэв болж сөхөгдсөн бөгөөд Ц.Элбэгдорж Монгол Улс, үндэстнийхээ эрх ашигт нийцэхгүй илт буруу зүйлийг ярьж, Оюутолгойн гэрээг өөрчлөхгүй хэмээх амлалтыг дэлхийн өмнө өгсөн нь түүхийн баримт болон үлджээ. Ярилцлагад Оюутолгойн тухай ярьсан хэсгийг хөрвүүлэн хүргэж байна. Мөн аудио бичлэг нь хадгалагдан үлджээ.

Ц.Элбэгдорж: Дэлхий нээлттэй гэдгийг та мэднэ. Нууж хаах зүйл байхгүй. Рио Тинтотой байгуулсан Оюу Толгойн гэрээ төгс төгөлдөр бус болсон гэж Монголд ч зарим хүн үздэг.

БиБиСи (Тим Фрэнкс): Тэгээд та тэд нартай санал нийлдэг үү?

Ц.Элбэгдорж: Тийм. Тэд нартай би санал нийлдэг. Гэхдээ төгс төгөлдөр бус хэдий ч бид энэ гэрээг дагаж мөрдөх ёстой. Энэ бол Монголд коммунист дэглэм задарснаас хойш хийгдсэн анхны том хэлцэл,бизнесийн хэлцэл юм.

БиБиСи (Тим Фрэнкс): Тэгэхээр та энэ гэрээ одоо байгаагаараа хэвээр үлдэнэ гэдгийг тэдгээр гадаадын хөрөнгө оруулагчдад, тэдгээр  уул уурхайн том компаниудад  одоо энд батлан хэлж чадах уу?

Ц.Элбэгдорж: Бүрэн дүүрэн чадна.

Англи эх:

Ts.Elbegdorj: You know, world  is open. There is nothing to do hiding, of course. And even in Mongolia there are some people think that agreement with the Rio Tinto, in Oyu Tolgoi, that was not perfect.

BBC (Tim Franks): And do you agree with them?

Ts.Elbegdorj: Yes. Of course I agree with them. But even that’s not perfect, we have to stand for that agreement. That is the first one, that is the big deal, business deal after the dissolution of the communist regime in Mongolia.

BBC(Tim Franks): So you can guarantee here and now those foreign investors, those big mining companies, that that agreement will stay as it is?

Ts.Elbegdorj: Absolutely.

 

 

 

 

Н.ОРГИЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/

Эх сурвалж: www.zuuniimedee.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: