Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 04 сар 06

УИХ-ын хаврын чуулган өчигдөр эхэллээ. Энэ удаагийн хаврын чуулганаар УИХ маш олон чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Үүний дотор Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг батлах, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Сонгуулийн нэгдсэн хууль гэх зэрэг олон чухал асуудал бий. Гэвч эдгээрээс илүүтэй хаврын чуулганы “трэнд” сэдэв яах аргагүй Тавантолгой болохоор болж байна.

 

 

Засгийн газраас Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д танилцуулалгүйгээр шууд гарын үсэг зурахаар зэхэж байсан. Гэвч өчигдөр хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга “Ийм зүйл байж хэрхэвч таарахгүй” гэдгийг хатуухан санууллаа. Бүр цаашилбал, гэрээг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр зурах гэж оролдсон сайд нарт хариуцлага тооцож, огцруулах бичиг өргөн барина гэдгээ мэдэгдэв.

 

 

УИХ-ын даргын хэлснээр бол Засгийн газрын одоо батлах гэж буй Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хувилбар нь Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцэж чадахгүй байгаа гэсэн. Мөн стратегийн орд, тэр дундаа Тавантолгойтой холбоотой асуудлаар УИХ-аар хэлэлцэх ёстой гэсэн маш олон баримт бичиг бий. Тийм байхад Засгийн газар гэрээг шууд үзэглэхийг оролдсон нь “Спикер”-ийн эгдүүцлийг хүргэжээ.

 

Ингээд УИХ-ын чуулганы нээлтийн үгэндээ Тавантолгойн асуудалд маш тодорхой, хатуу байр суурь илэрхийлсэн. Үүний дараа олон нийтийн дунд ихээхэн хэлэлцүүлэг өрнөлөө. Нэг хэсэг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг өмөөрч, ажлаа хийх гэж байхад нь УИХ саад боллоо гэсэн. Харин нөгөө хэсэг нь УИХ-ын дарга харин ч муу гэрээг анхнаас нь засах гэж хатуу шаардлага тавьсан нь сайн хэрэг болсон хэмээн олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлж байв.

 

Мөн “Урагшаа Тавантолгой” иргэдийн санаачилгын хүрээнд асуудлыг УИХ-аар хэлэцлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа албан ёсоор хэвлэлийн бага хурал хийж, зарлалаа.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх