Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцэх ёстой гэх зөвшилцөлд хүрлээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 04 сар 06 ・ 1
-Хаврын чуулган 88.2 хувийн ирцтэй нээлтээ хийв-


УИХ-ын хаврын чуулган өчиг­­дөр нээлтээ хийлээ. Нээл­­тийн ирц 88.2 хувьтай байв. Тө­рийн гурван өндөрлөг, яам агент­­лагийн сайд дарга, Мон­гол Ул­сад суугаа Элчин сайдууд энэ өд­рийн чуулганд урилгаар оролц­сон юм. Уламжлал ёсоор УИХ-ын дар­га чуулганы индрээс хаврын чуул­ганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн ач холбогдол, үр дүнг дүгнэн ярьсан юм.

УИХ-ын дарга хэлсэн үгэндээ Аж үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бод­лого, Үйлдвэржилтийн тухай, Сон­­гуулийн тухай, Гэр бүлийн хү­чир­хийллийн тухай, Улс тө­рийн намуудын тухай хуулийн төслүү­дийг онцлон нэр дурьдаж эдгээр хуулиудыг батлахад нам эсвэл, манай танай гэж талцалгүйгээр батлах шаардлага байгаа гэдгийг хэл­лээ. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийн ху­гацаа дуусахад нэгхэн жил үлд­сэн энэ цагт гурван жил ярь­сан маш олон хуулиуд энэ хав­рын чуулган руу орж ирсэн уч­раас хэ­лэлцэх асуудлаар аль бо­лох ойл­голцож, зөвшилцлийг өм­нөө барьж ажиллахыг захилаа.

Мөн Тө­­рийн албан хаагчдыг хомор­го­лон халж байгаа санал гомдол их ирж байгааг Засгийн газар анхаа­рал­даа авч ажиллахыг З.Энхболд дарга онцлон хэлж Төрийн албанд үүрэг өгсөн юм. Танхимын индэр дээрээс хэлсэн түүний үгийн төгс­­гөл хэсэг бол яах аргагүй өчигд­рийн нээлттэй давхацсан ан­хаарал татах мэдэгдэл байв. Хууль тогтоох байгууллагын дар­гын хэлсэн Тавантолгойн тө­сөл­тэй холбоотой байр суурь улс төрийн хүрээнд анхаарал та­тах сэдэв боллоо. З.Энхболд дар­га хэлэхдээ “Тавантолгойн ор­дыг ашиглах талаар явагдаж бай­гаа хэлэлцээр нь УИХ-ын  2012 оны 37 дугаар тогтоолоор ба­­талсан Монгол Улсын Зас­гийн газрын 2012-2016 онд хэ­рэг­жүүлэх үйл ажиллагааны хө­төл­бөрийг зөрчиж байна.

Энэ­хүү хэлэлцээрийг байгуулж бай­гаа нөхцөлөөс харахад, манай ул­сын эдийн засаг нэг зах зээлээс ба­раг бүрэн хамааралтай болох нөхцөл үүсч байна. Өнөөдөр бай­­гуулахаар төлөвлөж байгаа эд­­гээр гэрээ, хэлэлцээрийн төс­лийг харахад, Монгол Улсын үн­­дэс­ний эрх ашгийг хангаж ча­­даагүй байна. Тухайлбал, Мон­гол Ул­сын Засгийн газрын үүрэг маш тодорхой хугацаатай бай­гаа бол нөгөө талын үүрэг нь хугацаагүй, зорилтын шинж чанар­тай, зорилт биелэгдээгүй то­хиролдолд хү­лээх хариуцлага байх­гүй байна.

Мөн Тавантолгойн ор­дыг ашиг­лах гэрээг 30 жилээр бай­гуулж, дахин 30 жилээр сун­гах, Иргэ­дийн эзэмшиж буй 1072 ширхэг хувь­цааг эдийн зас­гийн эргэлтэд оруу­лах тухай то­хи­ролцоо хийг­дээгүй, Нэмэлт хай­гуул хий­гээд нөөцийг нь яах нь то­дор­­хойгүй, дөрвөн тэрбумын хө­рөн­гө оруу­лалтад одоо оруулсан “Энер­жи Ресурс” компанийн хө­рөн­гө оруу­лалтыг хамруулсан, Тө­­мөр зам өргөтгөх бол зөвхөн хөрөн­гө оруулагч нөгөө тал хийх эр­хийг олгосон, төрийн өмчит “Мон­­голын төмөр зам” ХК-ийн зард­лыг шалгасны дараа төлөх, нө­гөө талын хөрөнгө оруулалтыг үнэ­лэхгүйгээр байгаагаар нь тооцох зэрэг заалтуудыг оруулж, гэрээг бай­гуулсны дараа цуцалсан то­хиолдолд хөрөнгө оруулагч “Шин­хуа” компанийн 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хү­­лээсэн байна.

Эдгээр гэрээг бай­гуулахдаа Монголын тал ямар ч хуулийн болон санхүүгийн хөнд­лөнгийн зөвлөгөө аваагүй, харин хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий ‘’Deloitte’’, ‘’KPMG’’ зэрэг компаниас үйлчилгээ авсан байна. Ийм ноцтой үр дагавартай, Монгол Улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. УИХ-ын  2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Та­вантолгой ордыг ашиглах гэ­рээг УИХ яаралтай хэлэлцэж шийд­вэр­лэх ёстой.

Хэрэв Та­ван­толгойн ордыг ашиглах гэ­рээ, хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүү­лэх­­гүйгээр өнөөдөр гарын үсэг зу­рах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуц­лага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье” гэв. Түүний хэлсэн үгнээс үүдэн Засгийн газрын зарим сайдууд ч мэдэгдэл хийж эхэллээ.

Тэгвэл, УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдрийн хуралдаа­наараа Тавантолгойн асуудлыг хэ­лэлцээд УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийг оролцуулсан ажлын хэсэг бай­гуулах, улмаар энэ асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцүүлсний да­раа гэрээ байгуулах ёстой гэ­сэн шийдвэрт хүрсэн юм. Ерөн­хий сайд ч энэ асуудлыг УИХ-аар 14 хоногийн хугацаанд хэлэлцэж өг хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.

Ч.Улаан: УИХ-аар зайлшгүй хэлэлцэх ёстой
 /УИХ-ын гишүүн/
-Оюутолгойн гэрээнд бид маш том алдаа хийсэн. Өнөө бол­тол энэ асуудлыг ярьж байна. Ашиг­тай, ашиггүй гэсэн талцал идэвх­тэй гарч байгаа. Тэгэхээр Оюутолгойг гэрээний алдааг дав­тахгүйн тулд Тавантолгойг зайлш­гүй УИХ-аар хэлэлцэх ёс­той гэсэн байр суурийг дэмжиж бай­на. УИХ-аар хэлэлцэхгүй бол асууд­лыг ул суурьтай ярилцах учир­т­ай. Ерөнхийлөгч ашигла гэ­сэн шийдвэрийг гаргасан. Яаж ашиг­лахыг УИХ шийднэ. 10 гаруй зүйл­тэй удирдамж байгаа. Тэрний хэрэгжилтийг хянаж байж батлах ёстой.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: