Улстөр
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 04 сар 06
・ 11
ТӨХ-ны даргаар эргэн томилогдоод ганцхан сарын “нас” үзсэн Ц.Нанзаддорж ажлаасаа чөлөөлөгдчихөөд байгаа билээ. Тэгвэл одоогийн байдлаар тус газрын даргын үүрэгт ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ш.Солонго түр хийж байгаа ажээ.
Гадуур Ц.Нанзаддоржийг өөрөө үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөгүй, түүнээс улс төрийн дарамт шахалтаар ажлыг нь хүчээр авсан гэх яриа гарч байгаа нь үнэний ортой ажээ. Мөн дарга нь өөрөө өргөдлөө өгсөн гэдэг нь худлаа гэдгийг тус газрын хэвлэл мэдээллийн ажилтан хэлсэн юм. Тус газрын даргын суудалд МАХН-аас албан тушаалтан очих сурагтай байна.
Энэ талаар мэдээлэл өгөх хүн байгаагүй бөгөөд ТӨХ-ны даргын суудал ийнхүү тодорхой шалтгаангүйгээр эзгүйрчээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.