Улстөр
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 04 сар 07
・ 4
З.ЭНХБОЛД ШҮҮХ ХУРАЛД ӨӨРИЙН БИЕЭР ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ ГЭЖЭЭ
УИХ-ын дарга З.Энхболд МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатарыг “Нэр төр алдар хүндэд халдсан, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж үүнийгээ олон нийтэд тараасан, өш хонзонгийн сэдлээр асуудалд хандсан” гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.
УИХ-ын дарга З.Энхболдын нэхэмжлэлтэй МҮОНТР-ийн захирал асан М.Наранбаатарт холбогдох шүүх хурал энэ сарын 06-ны өдөр болохоор товлогдсон боловч тухайн хэрэгт хяналт тавьсан улсын яллагч нь өөр ажилд шилжиж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хуралдаан давхацсан тул шүүх хурлыг энэ сарын 09-нийг хүртэл хойшлуулжээ.
Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд маш их ажилтай, завгүй учраас шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй, төлөөний хүнээ оруулахаа мэдэгдсэн байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас оролцохгүй байж болох хүндэтгэх шалтгаан байдаг бөгөөд үүнд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн нэхэмжлэгч л багтдаг байна.
Харин бусад тохиолдолд нэхэмжлэгч тал өөрийн биеэр байх ёстой учраас УИХ-ын дарга З.Энхболд шүүх хуралдаа заавал өөрийн биеэр оролцох ёстой болох нь.
Ulstor.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.