“Нялх Сэнгүм”-үүдийг улс төрөөс хол байлгая

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 04 сар 07 ・ 3

Ардчилал өчигдөр эрийн цээнд хүрлээ. Алдсан ч, оносон ч “нялх сэмгүм”-ээрээ цоллуулж, 90 жилийн настай тулхтай буурьтай намын дэргэд төлөвшиж амжаагүй сүгсэлзүүр “бацаанаараа” дуудуулж явсан тэд 25 нас хүрч эрийн цээнд хүрснээ тунхаглав. З.Энхболд даргын хэлсэнчлэн нэг цэгт хүрээд зогсох зам биш цаашаа тасралтгүй үргэлжлэх зам энэ намыг хүлээж байгаа. Тулхтай буурьтай хэмээн магтуулах, нө­гөө талаар буурь суусан намын гаргах шийдвэр энэ үү хэмээн зэмлүүлэх олон олон жилийн зам мөр ардчилагчдыг хүлээж байна. Ардчилал гэх үгийг Монголын түүхэнд оруулсан анхны “алтан хараацай”-нууд эдүгээ туршлагатай, буурьтай улстөрчид болжээ.

25 жил улс төрд “чанагдаж” ёстой л ямар ч төр гарсан тал алдахгүйгээр хашир бурхи болтлоо тэд ардчиллаар явсан замыг зөв явуулахын тулд хи­чээ­сэн байна. Ардчиллын анх­­дагчид хэмээн нэрлүүлж яв­сан Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Р.Гон­чигдорж, Н.Алтанхуяг, З.Энх­болд нар өнөөдөр залуу үедээ ха­лаагаа өгөх бэлтгэлээ базааж суу­гаа.

Хэдхэн жилийн дараа өөрс­дийн босгосон ардчиллаа алдаа, оноотой нь цуг залуустаа өв­лүүлэх учиртай. “Машид эр­хэм­лэж яваарай хэмээн тусгаар тогт­нолыг үлдээлээ” гэдэг шиг л ардчиллыг идэр насанд хүргэх эрхэм үүргийг харин залуус нь хүлээж чадах болов уу. Хөхөө өвлийн хүйтнээр “Хонхны дуу­тай” эхлүүлсэн 25 жилийн тэм­цэл, алдаа оноог нь өвлөх залуус өнөө­дөр энэ намд байна уу. Ха­рамсалтай нь тэр гээд хэлчих, ал­дааг нь амжилт болгох за­луус энэ шүү гээд хуруундаа өлгө­чихөөр залуус тийм ч олон харагдахгүй байна. Эрийн цээнд хүрсэн өдрийнхөө баярын ху­рал дээрээ тэд эрх мэдлийн тө­лөө нанчилдаж ямархуу ард­чи­­лагчид бэлтгэгдэж байна вэ гэдгээ харууллаа.

Тэмцэж ир­сэн амжилтыг нь нэгхэн өд­рийн дотор, нэг л тэнэг үйлд­лээрээ тэд баллах болов. Албан ту­шаалд хүрэхгүй бол нам дамж­даг, аль эсвэл фракцийн улс төр хийдэг занг зөвхөн АН-ын залуусаас л харж бол­но. Фракцийн эрх ашигт үйл­чилдэг, фракци дагаж албан ту­шаалд хүрдэг, фракциар шан­тааж хийдэг, албан тушаал ол­дох­гүй бол эргээд эхийгээ мөр­­гөдөг муухай зан энэ на­мын залуусаас байнга шахуу га­рах боллоо. Үүнийг ардчилал гэдэг юм гэж зааж өгөөгүй л бай­маар. Ах захаа мэдэх, улс тө­рийн наад захын соёл, улс төр хийх энгийн дүрмийг мэдэх хүн эндээс цөөхөн гарч байна. Ха­рамсалтай.

Цагаан морин жил нэг ч хүний хамраас цус гар­гахгүй хийсэн, тэдний 25 жил бий болгох гэж тэмцсэн ард­чилал иймхэн байжээ гэхээр л жаа­хан тиймхэн. Ардчилагчид, анх­ны алтан хараацай хэмээн өөрс­дийгөө дөвийлгөж суугаа цөө­хөн хэдхэн хүмүүс залуу үе, залгамж халаагаа бэлтгэх та­лаар ажиллаагүй юм байна.

Тэд ямар хүмүүст энэ замыг цаашаа тасралтгүй үргэлжлүүл гэж хүлээлгэн өгч байгаадаа дүг­нэлт хийнэ гэж найдъя. Баярынхаа хурал дээр лоозон бариад орж ирдэг, бачимдахдаа барилцаж зодолдож байгаа жишээг зөвхөн АН-ын залуусаас харж болно. Эрх биш 90 жилийн тулхтай гэдгээрээ Ардын намын залуус ийм зан гаргаж чадахгүй л болов уу. Өнөөдөр албан тушаалд амархан аргаар хүрэх гэсэн бодолтой залуус хэтэрхий олширлоо.

Оюутны ширээнээс өн­дийж амжаагүй байхдаа л нам дагадаг, нам сэлгэдэг, намын батлах цуглуулдаг залуус олон болчихоод байна. Хэн нэг даргад таалагдахын тулд хэнийг ч юуг ч золиосолж мэдэх улс төрийн “бууны нохойнууд”-ыг улс тө­рийн намууд хэдэн мянгаар нь үйлдвэрлэн гаргаж байна. 20 жилийн дараа З.Энхболд, Ц.Эл­бэгдорж, М.Энхболд, Ц.Ням­доржийн суудалд эдгээр “буу­ны нохой”-ууд очно гээд бод доо. Бид хэнийг юунд бэлтгээд бай­на вэ. Энэ бүхэнд Ардын нам ч адилхан буруутай.

Ардчилсан намын залуус албан тушаалаа булаалдаж зодолддог бол Ардын намын залуус харин боловсон маягаар албан тушаалаа най­маалцах дуртай болжээ. Эрийн цээнд дөнгөж хүрсэн муйхар эр зориг, бүхнийг чадна гэсэн саг­салзуур сүгсэлзүүр зангаас өөр юмгүй идэрхэн залуугаас эрх мэдэл, албан тушаал бүхнийг авч үзчихсэн, энэ насандаа, ирэх насандаа ч идэх зүйлээ ху­раачихсан 90 настай “өвөө” арай өөрөөр сэтгэж байгаа нь энэ.

Зодолдсон нь биш зоосны нүхээр үнэлсэн нь албан тушаалд очдог юм шүү гэдгийг тэд залуустаа хэтэрхий сайн зааж өгчээ. Сайдын суудлыг үнэл­дэг хамгийн өндөр шан ха­рам­жийг Ардын нам л тогтоо­сон. Дэд сайдын суудалд мөн­гөтэй нь очдог юм шүү гэд­гийг өнөө хэр хэн ч эвдэж ча­даагүй байна. Тиймдээ ч дэ­мий зодолдож, уриа лоозон бо­лох гэхээс илүү ханцуй, ха­лаасандаа ахиухан мөнгө оло­хын тулд энэ намын залуус үхэн хатан тэмцдэг жишигтэй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 04 сар 08/

    Санал нийлэхгүй байна. Ядаж нийтлэлийхээ нэрийг ч олсонгүй, жишээгээч олсонгүй. Учир нь:1.Нялх Сэнгүм, Тэмүүжин 2 чинь нэг үеийхэн.2.Боловсрол гэж яривал Оюун-Эрдэнээс Номтойбаяр нь илүү боловсролтой. 3.Оюун-Эрдэнэ хэдэн жил гадаад явж ирээд би хуучин ажлаа авна гэдэг буруу, сонгууль явуулах нь зөв

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 08/

    Тэр магтаад байгаа Бат-Үүл, Гончигдорж, Элбэгдорж нар чинь 25 жилийн өмнө хүн 40 хүрээд сэтгэх чадвар нь мууддаг учир залуучуудад байраа тавьж өг гэж шаардаж байсан хүмүүс. Одоо болохоор үзэл бодол нь 180 градус эргээд "бид ямар чухал хүмүүс" болох тухай ярьж, долдой нараараа бичүүлж эхлээд хэдэн жи

    Хариулах
  • Зочин / 2015 04 сар 08/

    Namuud dald or

    Хариулах