Улстөр
・Нийтэлсэн:
Нийслэл Хүү
・
2015 04 сар 08
・ 3
|
Ж.Батзандан нэгэн үе гудамжинд жагсаал тэмцэл хийж явсан ч өдгөө УИХ-д суух болсон. Тэрбээр 2002 онд анх иргэний хөдөлгөөн байгуулж, “Эх орноо эрүүлжүүлэхийн тулд иргэний хөдөлгөөн байгуулъя” гэдэг нийтлэлийг бичиж интернет, вэб сайтуудаар цацаж байсан нэгэн. Улмаар АН-д элсэн орж, УИХ-ын гишүүн болсон юм. Ийнхүү УИХ-ын гишүүн болсноор жагсаал цуглаан хийхээ больсон тэрбээр сүүлийн үед намынхантайгаа таарамжгүй байгаа гэгддэг. Ямартай ч өмнөх засаг огцруулах үед намынхаа эсрэг кноп дарж хөөгдөхдөө тулаад авсан.
Тэгвэл сүүлийн үед түүний талаар “Japan town”-д үнэтэй байр авсан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ талаар нэгэн жиргээч “Твиттер” хуудаснаа “Батзандан гишүүн маань Japan town-д байр авжээ мундаг юм. Адилхан 1,800,000-н цалинтай найз маань байргүй л байна” хэмээн жиргэсэн юм. Хариуд нь жиргээчид “М.кв нь 4,000,000-ын байр, нэг м.кв талбай авахын тулд 2,6 сар ажиллана гэсэн үг дээ”, “Нэг нь ч гэсэн толгой хорогдох байр савтай болж байвал аштай юу даа”, “Батзандан чинь бизнестэй биш бил үү” хэмээн жиргэцгээв. Ямартай ч эрхэм гишүүн нэлээд үнэтэй байр авсан бололтой.
Мэдээний эх сурвалж сайт: www.INFO.mn С.НАРАН
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.