Ч.Сайханбилэг гай болох уу, гавьяа байгуулах уу

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 04 сар 13 ・ 1
-Германы 32 жилийн түүхэнд гурван Ерөнхий сайд, манай улсын 25 жилийн түүхэнд 14 Ерөнхий сайд-


Ерөнхий сайд асан Сү.Бат­болдын үед эхэлсэн Мон­гол Улсын Ерөнхийлөгчийн са­наа­чил­сан “Эдийн засгийн чуул­ган”-ы өнөө жилийн хуралдааны үеэр анхаарал тат­сан мэдэгдэл хий­сэн хүн бол Мон­гол Улсын Ерөн­хийлөгч асан П.Очирбат гуай байв. Тө­рийн тогтвортой байдлын асууд­­лаар индрээс хэлсэн үгэн­дээ “Монгол Улс ардчилсан за­маар урагшилж зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 25 жил өнгөрөөд байна.

Гэтэл энэ ху­гацаанд бид 14 Ерөнхий сайд­тай, мөн тооны Засгийн газар бай­­гуулсан байна. Ийм байхад Мон­гол төрийн залгамж халаа, улс төрийн тогтвортой бай­дал, тогтвортой бодлого ярьж чадах уу” хэмээсэн нь ан­хаарал татах асууд­лын нэг байв. Түүнчлэн, УИХ-ын гишүүн М.Батчимэг Мон­гол Ул­сад засаглалын хямрал нүүр­­лэ­чихээд байгааг хэвлэлд өг­сөн ярилцлагадаа онцлон ярь­сан юм. Тэрбээр, “Монголд төв­лөрсөн гүй­цэтгэх эрх мэдэл гэж хаана ч алга.

Ерөнхий сайд гүйцэтгэх за­саг­лалын тэр­гүүн. Гэтэл пар­ла­ментын засаг­лалтай орны Ерөн­хий сай­дад байдаг танхимын сайд нараа өөрөө томилж чөлөөл­дөг хамгийн чухал эрх мэдэл ма­­найд Ерөнхий сайдад биш, УИХ-д байдаг. Энэ бол Ерөнхий сайдыг ч биш, гүйцэтгэх засаг­лалын бүхэлд нь хариуцлагагүй болгож байгаа гол шалтгаан. Нө­гөө талд нь УИХ-ын гишүүдэд сайд нарыг томилгоогоор улс төр хийх, үнд­сэн ажлаа хийхгүй зас­гийг шан­таажлах, Ерөнхий сай­дыг барь­цаалж хүс­сэн хүнээ тул­гах, хү­сээгүй хү­нээ огцруулах болом­жийг Үнд­сэн хууль өөрөө олгож бай­­гаа хэрэг. Монголд сүүлийн 24 жилд өнөөдөр 14 дэх Ерөнхий сайд засаг барьж барьж байна. Хү­нээр нь тоолбол энэ хугацаанд 12 хүн засаг барьсан байдаг. Нэг Ерөнхий сайдын дундаж хугацаа хоёр жил хүрэхгүй.

Сүүлийн хоёр жилийн хуга­цаанд гэхэд УИХ сайд, Ерөн­хий сайдыг огцруулах асуудлыг нийт долоон удаа авч хэлэлцсэн бай­на. Ийм байхад тогтвортой бай­дал, урт хугацааны хөгжлийн бодлого ярих боломж бий юу” хэмээжээ.  Гэтэл Англи улс гэхэд 20 жилийн хугацаанд гуравхан удаа Ерөнхий сайдаа сольсон бай­на, цаана чинь. Германы 32 жи­лийн түүхэнд мөн л гуравхан Ерөн­хий сайд байжээ. Ийм байж л улс хөгжих учиртай. 25 жил гэдэг хөгжиж буй орны хувьд асар их хугацаа.

Дөрвөн жилийн циклээр бодсон ч зургаан удаа төрөө сольж, зургаан Засгийн газрын том бодлого, мөрийн хөтөлбөр хэрэгжсэн байх цаг. Намуудын дунд хугацааны хөтөлбөр бүр ном дүрмээрээ дөрвөн жилдээ багтаад хэрэгждэг байсан бол багагүй олон асуудлаар шийдэл олчихсон байх цаг хугацаа өнгөрчээ. Гэтэл энэ хугацаанд 14 удаа засаг байгуулж төрөөрөө тогложээ. Нэг сайд нь нэг жил гаруйн хугацаанд л төр барьдаг байсан гэсэн үг.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: