Монгол Улсын шигшээ багийн тамирчин Т.Санчир Филиппин улсын сагсан бөмбөгийн мэргэжлийн лиг болох PBA-д тоглохоор тус улсыг зорьсон. Тэрээр гадны улсын мэргэжлийн лигт тоглохоор болсон Монголын хоёр дахь сагсчин болж байгаа юм. Анхных нь сагсчин Ц.Шаравжамц бөгөөд тэрбээр 1995-1996 онд Словакийн Лигийн "Вахостав Жилина" багт тоглож, сарын $3000 цалинг авдаг байжээ. Харин Т.Санчирын хувьд ийнхүү 20 жилийн дараа Монголын сагсчдаас мэргэжлийн лигт дахин уригдаж байна. Түүний тоглох баг нь PBA-ийн хамгийн нэр хүндтэй, найман удаагийн Аварга Barangay Ginebra San Miguel Kings гэдэг баг юм. Т.Санчирыг явсанаас хойш “Сэнгүр” шар айрагны рекламанд тоглосон байна хэмээн цахим ертөнцөөр шүүмжлэж нэлээдгүй маргаан үүсгэсэн. Тэгвэл энэ талаар Т.Санчир өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. "Сэнгүүрийн рекламанд тоглосон гээд шүүмжилсэн байна. Гэхдээ пиво сурталчилж байгаа боловч өсвөр насны хүүхэд залуус үзэхдээ нөгөө талаас нь харж байгаа болов уу гэж найдаж байна. Сагсан бөмбөг гэдэг спортын эв нэгдэл. Найрсаг харилцаа. Бие биенээ хүндлэх хүндлэл. Найз нөхөрлөл гэдэг
талаас нь харах хэрэгтэй шүү дүү нараа!!! Хэ хэ спорт бүхэн сайхан" гэлээ.
Garag.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.