Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 04 сар 14
Анх Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд УИХ баталж байлаа. Ингээд 2011 оноос хэсэгчлэн, 2012 оны сонгуулийн дараагаас хууль бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн.
хэлбэл, Төсвийн тогтвортой байдлын бүхий л тусгайлсан шаардлагууд 2013 оны төсвөөс л төсөвт тусгагдаж эхэлсэн байдаг. Гэвч үндсэндээ 2013 оноос хойш Засгийн газар уг хуульд өөрчлөлт оруулах гэж зүтгэлээ. Тодруулбал, 2013 оны сүүлээр, 2014 оны төсвийг батлахдаа өрийн хязгаарыг 60 хувьд хүргэх саналыг УИХ-д оруулж ирсэн. Тухайн үедээ энэ нь УИХ-ын босгыг давж чадаагүй. Мөн 2014 оны сүүлээр өрийн босгыг 70 хувьд хүргэх гэж зүтгэсэн ч мөн л УИХ дээр унасан.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа баталснаас хойш бараг жил бүр л өөрчлөлт оруулах гэж “зүтгэсэн” байгаа юм. Хамгийн сүүлд 2015 оны төсөв дээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг дагаж, мөрдөх журамд өөрчлөлт оруулснаар өрийн хязгаарыг 58.3 хувьд хүргэж, нэмэгдүүлсэн билээ. Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиндаа өөрчлөлт оруулж чадахгүй ийн гацаж байгаа гол шалтгаан нь парламент уг хуулийг анх батлахдаа “Өөрчлөлт оруулахаар бол УИХ-ын гишүүдийн 3/2-оос дээш хувийн саналаар оруулна” хэмээн зааж өгсөнтэй холбоотой. Нэг ёсондоо парламент хуулийг анх батлахдаа хэн дуртай нь гар хүрч чадахгүй байхаар хамгаалалт хийж өгсөн. Энэ хамгаалалт ч өнгөрсөн хугацаанд үр дүнгээ өгсөөр ирсэн юм.
Тэгвэл энэ он гарсаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж уг хуулийн зарим зүйл, заалтын талаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Ингээд нэр бүхий таван хуульд байгаа “УИХ-ын 3/2-оос дээш хувийн саналаар өөрчлөлт оруулна” гэсэн заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэцээс дүгнэлт гаргасан билээ. Уг дүгнэлтийг УИХ өнгөрсөн долоо хоногт хүлээж авсан. Ингэснээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахад УИХ-ын гишүүдийн 3/2-оос дээш хувийн санал авах шаардлагагүй болсон. Одоо бол Төсвийн тогтвортой байдлын тухай хууль “хамгаалалтгүй” болчихсон. Гишүүд ердийн олонхиороо уг хуульд өөрчлөлт оруулах боломжтой.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.