Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 04 сар 21
・ 1
УИХ Засгийн газраас өргөн барьсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг өчигдөр буцаажээ. Буцаах болсон шалтгаанаа “Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасны дагуу холбогдох дутуу баримт бичгийг ирүүлээгүй байх тул” хэмээн тайлбарласан байна.
Хуулийн 20.3-т долоон төрлийн бичиг баримт бүрдүүлэх ёстой гэж зааснаас төсөв санхүүгийн зардлын тооцоо, төрийн болон төрийн бус байгууллагын санал, дүгнэлт, Компанийн тухай хуулийн дагуу “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн шийдвэр зэрэг хэд хэдэн баримт бичиг дутуу байсан байна.
Харин УИХ-ын даргын бичсэнээр бол, дутуу бичиг баримт хувьцаа эзэмшигчдийн санал гэнэ. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн тодорхой хувь нь иргэдэд байдаг учраас компанийн шийдвэрийг гаргахын тулд тэдний саналыг авах ёстой гэсэн бололтой. Ингэснээр Тавантолгойн шийдэл тодорхойгүй хугацаагаар хойшлох нь тодорхой болов.
УИХ-ын Тамгын газраас гаргасан энэ шийдвэр 14 хоногтоо багтаад шийдвэр сонсоно гэж итгэж байсан Засгийн газар, хөрөнгө оруулагч талуудаас гадна олон нийтийг ч төөрөгдөлд оруулчих шиг боллоо. Учир нь гэрээний эцсийн хувилбар олон нийтэд ил болоогүй байгаа. Одоо хүмүүс “УИХ-ын тал”
/УИХ-ын дарга З.Энхболд, ахлах зөвлөх А.Гансүх болон гишүүд/ “Засгийн газрын тал” /М.Энхсайхан, Засгийн газар/ гэсэн хоёр багт хуваагдчихаад хэзээ ч хараагүй, үзээгүй, мэдэхгүй зүйлийнхээ талаар /хөрөнгө оруулалтын гэрээний эцсийн хувилбарыг олон нийтэд ил болгоогүй байгаа/ мэтгэлцэж сууна. “Малаа хариулаад, махаа идээд явахад болно” гэх зэргээр “Сүх далайтал үхэр амар” улсууд ч олон байна.
Гэхдээ байна аа, цаашид иргэд энэ гэрээний асуудалд анхаарахгүй бол болохгүй нь. УИХ “Хувьцаа эзэмшигчдээсээ санал ав” гээд буцаасан учраас мэтгэлцэх нь ч зөв. Харин хоосон биш, тодорхой гэрээ, хар дээр цагаанаар бичсэн юм харж байж мэтгэлцмээр байна. Нэгэнт хоёр сая хувьцаа эзэмшигчдээс санал асууя гэж байгаа бол гэрээг нь ил болго гэх гээд байна л даа. УИХ гэрээг буцаахдаа хувьцаа эзэмшигчдээс “За УИХ-аар хэлэлцэж болно оо” гэсэн зөвшөөрөл биш, “Энэ гэрээнд гарын үсэг зурж болохгүй”, эсвэл “Болно” гэсэн зөвшөөрөл авч ир гэж буцаасан гэж мунхаглаад ингэж бичиж байгаа юм. Тэгэхгүй бол хоёр тал туйлширч эхэлж байна.
Гэрээг УИХ буцаахаас дөрөв хоногийн өмнө “Шенхуа” группын охин компани “Шеньхуа Энержи” “Монголиан Майнинг Корпорейшн”-оос 1.2 сая тонн коксжсон нүүрс худалдаж авах гэрээг үзэглэсэн. Энэ бол бол хоёр компанийн хооронд хийгддэг л гэрээ. Монголоос сүүлийн хэдэн жил бүр гарч байгаа 20 орчим сая тонн нүүрс ийм л гэрээгээр гардаг
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.