Улаанбаатарт 16-18 градус дулаан байна

Бусад ・Нийтэлсэн: Хөхөө 2015 04 сар 22

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 11-16 градус, Алтайн өвөр говиор 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 градус дулаан байна. 

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх