АЖ Ч.Мөнхшүр “Гайхамшигт энэрэл” сан байгуулжээ

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 22

Монголын анхны Кармен гэгддэг АЖ.Ч Мөнхшүр дуурийн урлагтаа үнэнч нэгэн. Цэл залуухан байхдаа Карменд тоглож тэр үеийн үзэгчид Мөнхшүр дуучныг л харах гэж дуурийн театрыг зорьдог байсан гэх юм билээ. Манай ихэнх уран бүтээлчид гавьяаныхаа амралтанд суугаад багшилдгийн жишээг мөн л тэр харуулж өдгөө СУИС-д багшилж, шавь бэлтгэж байна. Саяхны нэг өдөр  УИД-ын орчим залуухан төрхөөрөө  гялалзаж явах түүнийг харсан хөгшчүүл дор бүрнээ л “Үгүй ээ энэ Мөнхшүрийн сайхан байгааг” нь гээд л ам уралдан шагшиж байгаа харагдана лээ. Сонирхуулахад Ардын жүжигчин маань сар бүр олгодог цолныхоо мөнгийг буяны үйлсэд зориулж энэ хүрээндээ “Гайхамшигт энэрэл”сан байгуулжээ. Тиймээс тэрээр жил бүрийн шинэ жил, эх үрсийн баяраар өнчин ядуу хүүхдүүдэд бэлэг тараадаг ажээ. Энэхүү буянтай ажилд түүний шавь нараас  эхлээд олон өгөөмөр сэтгэлтэй хүмүүс нэгдэж ажил зохион байгуулдаг байна.

Д.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх