Бусад
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 04 сар 22

Ардын болон зохиолын дууг хослуулан дуулж “Сэтгэлийн цагаан хун”, Чи бидэн 2, “Ижий улирал”, “Тэнгэрийн тамга”зэрэг олон дуугаараа үзэгчдийнхээ сэтгэлд хоногшсон дуучин бол МУГЖ Д.Ширмэнтуяа юм. Амгаа заан охин гэдгээр нь илүүтэй таньдаг түүнийг ховорхон хоолойтой гэгддэг. Тэрээр хоёр дахь амьдралаа зохиож МУГЖ Чаминчулууны бэр болж тэрсхэн хүүхдүүд төрүүлж нэг хэсэг уран бүтээлээ завсарласан. Гэсэн ч угийн дайчин бүсгүй тэрээр Улаанбаатар чуулгын дуучин болсноор улам ч уран бүтээлээ чамбайруулж байгаа. Харин тэрээр хоол хийх хоббитой бөгөөд зурагтаар гарсан шинэ хоолнуудыг идэвхтэй гэгч нь хийж сурахыг эрмэлздэг гэсэн. Бас болоогүй нөхөр хүүхдүүдээсээ хоолны захиалга авч байгаад л сайхан амттай хоол хийхийг хичээдэг гэсэн шүү.
Д.Гэрэл
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.