Бусад
・Нийтэлсэн:
Нэргүй
・
2015 04 сар 23

1992 оны Барселоны олимпийн хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн шилдэг боксчин, МУГТ Н.Баярсайхан цагтаа төрийнхөө алтан соёмбот далбааг харийн тэнгэрт мандуулж, зах зээлийн шуурганд хөл алдаад байсан Монголын спортын нэр хүндийг өргөж явсан нэгэн. Тэрээр 1990 оны эхээр Эрдэнэт хотын уугуул, тухайн үеийн Гадаад хэлний дээд буюу одоогийн Хүмүүнлигийн ухааны их сургуулийн оюутан Ганчимэг гэх нүдэнд дулаахан бүсгүйтэй дэр нэгтгэж, үрийн зулай үнэрлэж байжээ. Ганчимэг бүсгүй түүнд хоёр ихэр хүүхэд төрүүлж өгсөн ч харамсалтай нь тэдний амьдрал удаан үргэлжилсэнгүй. Удалгүй 1992 онд “Оны шилдэг есөн алдартан” өргөмжлөл гардуулах ёслол дээр мисс Чулуун-Эрдэнэ хэмээх бүсгүйтэй анх тааралдаж, хайр сэтгэлийн романс үүсгэж, ихэр хүүхдээ орхин, анхны амьдралдаа цэг тавьсан гэдэг. Гэлээ ч хүний амьдрал гэдэг эрээн бараанаар дүүрэн байдаг хойно МУГТ Н.Баярсайхан, мисс Чулуун-Эрдэнэ нар хамтын амьдралаа эхлүүлж, хоёр хүүхэдтэй болсон ч тэдний амьдрал мөн л үлгэр шиг амар сайхандаа жаргасангүй. Мисс Чулуун-Эрдэнэ Хөвсгөлд ажиллаж байсан шүүгч эртэй амьдрал холбон, цайг нь чанахаар явсан. Харин одоо Баярсайханы анхны ихэр хүүхдүүдийн нэг, Борголжин хэмээх охин өдгөө загварын ертөнцөд цахиур хагалж явна. Тэрээр аавтайгаа тун адилхан, хацар дээрх мэнгийг нь хүртэл дуурайжээ. Борголжин охин “Мiss tourism international” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтын таван гоо бүсгүйн нэгээр тодорч, “Dreamgirl of the year International” буюу “Дэлхийн мөрөөдлийн гүнж” цол хүртэж байсан. Орос, англи, хятад хэлтэй “оюунлаг мисс” бүсгүй өдгөө Шанхай хотын их сургуульд хуульч мэргэжлээр суралцаж байгаа бөгөөд Малайзын нэгэн хувцас загварын томоохон компанитай хамтран ажиллах гэрээ байгууаад ажиллаж байна. Гэсэн ч өдгөө нэрт боксчин маань алдаж эндэж хорвоо доо гэдэг шиг хоёр хүүгээ хүний дайтай өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ Монголын олимпийн медальтнуудын холбооны нарийн бичгийн ажлыг хашиж байгаа билээ.
Д.Гэрэл
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.