Ж.Алтаа дуучин хүмүүнлэгийн ажлаа үргэлжлүүлсээр..

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 23

 МУГЖ Ж.Алтанцэцэг зөвхөн дуулаад зогсохгүй тоглолтоос олсон орлогоо бусадтай хуваалцдаг өгөөмөр сэтгэлтэй нэгэн. Тэрээр сүүлийн жилүүдийн тоглолт бүрийнхээ ашгийг хойч үе, ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө зориулж байсан. Тэгвэл одоо дуучин бүсгүй ээлжит хүмүүнлэгийн ажлаа монголын охид бүсгүйчүүдийн дунд  умайн хүзүүний хорт хавдар түгээмэл байгаа учраас түүнд зориулсан хүмүүнлэгийн ажил хийхээр төлөвлөжээ. Энэ хүрээндээ тэрээр БНСУ-ын Чейли эмнэлгийн удирдлагуудын хэрэгжүүлж буй төсөлд хамтран ажиллаж бүр тодруулбал монгол дахь элчээр нь ажиллахаар болжээ. Мөн түүнчлэн ирэх 5 дугаар сард СТА дуучин С.Нарантай хамтран оюутан ахуй цагаасаа ид дуулж байсан үеэ дурсч удаах  тоглолтоо хийх ажээ.

Д.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх