Ж. Оюундарь амьдралд түүртэхгүй явна

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 23

 

Драмын сайхан бүсгүйчүүдийн нэг, Ардын жүжигчин Жамсранжав агсны охин МУГЖ  Ж.Оюундарийг тайз дэлгэцийн олон сайхан дүрийг амилуулснаар нь манай үзэгчид андахгүй.40 насны босго алхсан хойноо бидний ярьдгаар оройтож үрийн зулай үнэрлэж, ээж болсон. Олны анхаарлын төвд байдгийн хэрээр  хувийн амьдралаа тун их нууцалдаг энэ бүсгүй ааваасаа болж нөхөрт гардаггүй гэдэг үг ч чих дэлсч байсныг нуух юун.Учир нь  Ардын жүжигчин Л.Жамсранжав гуай таван хүүхэдтэй эхнэрээ орхиж,том охинтойгоо чацуу охинтой шинэ амьдрал зохиож байлаа.Тиймээс Оюундарийг эрчүүдэд итгэдэггүй, бас эр хүнтэй дотносохоо байчихсан гэж  олон хүн ярьж байсан нь оргүй үг биш бололтой. Өмнө нь “Нөхөр чинь хаачсан бэ?” гэсэн асуултанд “Гадаадад байгаа, удахгүй ирнээ” гэхээс өөр хариулт хэлдэггүй байсан. Гэтэл саяхан үе тэнгийнхний хүрээнд жишээ болгож энэ талаар сөхөж асуухад тэрээр бид 2 хоёр тийш болчихсон шүү дээ гэж сэтгэлээ уудалж ярьсан юм. Тиймээс жүжигчин бүсгүй маань урлагийн цаг наргүй ажлын хажуугаар охиноо  түүртэлгүй өсгөж байна.  
 Д. Гэрэл 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх