Д.Энхзул гар тэнийв

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 24

“Хан хэнтий” чуулгаас дуучин болох гараагаа эхэлж байсан МУГЖ Д.Энхзул сайн хүнтэй сууя гэж боддог байсан тийм хүнээ олсондоо  өөрийгөө азтай эмэгтэйд тооцдог гэдэг. Мөн арын амьдрал тайван, хань маань намайг үргэлж өнгөлж зүлгэж, сонгосон замыг маань дэмжиж урамшуулж байдаг болохоор ард түмэндээ уран бүтээлээ хүргэж явна. Энэ бүхнийгэээ ханийнхаа хүчинд явж байгаа гэж боддог хэмээдэг тэрээр  амьдралдаа тун сэтгэл хангалуун явдаг юм билээ.  Хүүдээ ч гэсэн  “Миний хүү амьдралаа зөв сонгон, сайн ханьтай л болох хэрэгтэй. Тэгвэл миний хүүгийн амьдрал, ажил бүх юм сайхан явна” гэж хэлдэг байсан нь мөн л ёсоор болж сайн бэртээ болжээ. Сонирхуулахад түүний хань Энхбат Энхзул гавьяатыг гэргийгээ болгож авахын тулд том байшин барьсан. Өглөөний зургаан цагаас байшингаа барьж байгаад найман цагт ажилдаа явдаг байсан гэдэг юм. Эндээс юм бүхний эхлэл ямар байна, сэтгэл нь яаж шингэж байна түүгээрээ л хүний амьдрал цааш явдаг юм байна гэдгийг би мэдэрдэг хэмээн дуучин бүсгүй ярих дуртай юм билээ. Гэвч тэрээр  нэлээд гар чангатай нэгэн, барагтай л бол хүнд гар сунгаад байдаггүй. Харин бэртэй болсноосоо хойш  зөөлөрсөн мэт энэ жил Мартын 8 -нд хийсэн тоглолтон дээрээ ээжийнхээ үеийн буурлуудад бэлэг түгээж харагдана лээ.   
Д.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх