Ди Каприо танилцах сайтаас хүүхэн хайж байна

Бусад ・Нийтэлсэн: Нэргүй 2015 04 сар 24

“Титаник” киноны од үүрэн гар утсанд зориулагдсан Tinder гэдэг нэртэй танилцах албаны хавсралтыг ашиглаж эхэлсэн байна. 

Тус үйлчилгээний ажиллах зарчим маш энгийн гэнэ. Өгөгдсөн үзүүлэлтийн дагуу тэнд бүртгэлтэй байгаа бүх хэрэглэгчдийн гэрэл зургийг үзэх боломжтой бөгөөд таалагдсан нэгэндээ лайк дарж болно. Дараа нь тухайн хүнийг болзоонд урих боломжтой юм. 

“Америкт өдгөө Tinder ихэд эрэлт хэрэгцээтэй байгаа. Лео ч түүнийг ашиглаж эхэлсэн. Одоогоор тэр хэн нэгэнтэй болзоогүй ч хүүхнүүдийн зургийг үзэж суух нь түүнд ихэд таалагддаг” хэмээн жүжигчин залуугийн нэгэн дотны найз сэтгүүлчдэд ярьжээ. 
Эх сурвалж www.wikimon.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх